НИЙГЭМНийгэм мэдээ

Бугын эвэр түүж, бэлтгэхийг хориглолоо

Ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хоригложээ.

Тодруулбал, ой хээрийн түймэр гарах гол нөхцөл нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бөгөөд дархан цаазат газарт самар, халиун бугын ясан эвэр түүх зорилгоор очсон иргэд асаасан галаа бүрэн унтраахгүй явснаас үүдсэн түймэр их гардаг байна.

Иймд БОАЖ-ын сайдын А/70 дугаар тушаалаар бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглов.

БОАЖЯ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглов.

Мөн тушаалын хэрэгжилтийг хангаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-28 14:54

ОДОО ТЭГЭЭД ҮХЭР МОНГОЛЧУУД БУГЫН ЭВЭР ТҮҮДЭГ ХЭВЭЭРЭЭ ЮМ УУ? НЭГ ХЭСЭГ ХАЛИУН БУГАА ХОМРОГЛОН УСТГАЖ ХЯТАДАД ТУШААСАН. ХАРИН ЗОЛБИН НОХОЙ МУУРНУУДЫГ ХЯТАДУУД ӨНДӨР ҮНЭ ХЭЛЭЭСЭЙ МАШ БОГИНО ХУГАЦААНД АЛГА БОЛНО.ЭЗЭНГҮЙ НОХОЙ МУУРАА ТУШААЧИХААД ГАДНАА УЯАТАЙ БАЙГАА НОХОЙ ТЭЖЭЭВЭР МУУРНУУДАА ТУШААНА МАНАЙ ҮХЭРНҮҮД БУГЫН ЭВЭР ЧИВ ЗАСААНЫ ҮЕД ЖИНХЭНЭ ЭВРЭЭ ГОЗОЙЛГООД ТЭНЭГТЭЖ ӨГСИЙШТ ТАНАЙ ҮХЭР МОНГОЛНУУД

Холбоотой мэдээ

Back to top button