ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхай

Дэлхийд дэгээгээ хаяж чадаагүй Монголын газрын ховор элемент

Манай улсын ашиглахгүй хаядаг, бүр төдийлөн тоохооргүй баялаг бол газрын ховор элемент юм. Харин энэхүү баялгийг дэлхий дахинаа өдөр ирэх тусам илүү сонирхож, санхүүжилт зарцуулсаар.

Тухайлбал, Европын газрын ховор элементийн хэрэглээний 90 хувийг Хятад улс дангаар хангаж байна. Блүүмбергийн мэдээллээр 2022 оны эхний есөн сард Хятадаас тээвэрлэсэн Оросын төмөр замын газрын ховор элементийн ачаа 36 мянган тонн болж нэмэгджээ. Дээрх хугацаанд Хятад болон Европын тус баялгийн худалдаа 408 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь 2021 оны нийт тээвэрлэлтийн хэмжээнээс хоёр дахин их үзүүлэлт юм.

Тээвэрлэлт өсөж буй шалтгаан нь Европ газрын ховор элементийн импортоос хэт хамааралтай явдалтай холбоотой. Түүгээр ч зогсохгүй Япон улс далайгаас газрын ховор элемент олборлохоор болж байгаа.

Дэлгэрүүлбэл, тус улсын Засгийн газар нь 2024 онд Огисавара арлуудын Минами Торишимагийн ойролцоох 5-6 метрийн гүнээс эл ховор элементийг олборлохоор технологийг нь боловсруулж байна.

Энэ мэтээр дэлхий дахин энэхүү ховор металлын төлөө цаашид ч илүү ихийг зарцуулахаар зэхэж буй. Дээр дурдсанчлан Орос Украины мөргөлдөөний улмаас ховор металлын эрэлт нэмэгдсэн. Тэр хэрээр Хятадын зүгээс Европ руу гарч буй газрын ховор элементийн худалдаа цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.

-Төрийн гурван өндөрлөг ба газрын ховор элемент-

Манай улсын хувьд төдийлөн анхаарч, гоц гойд тойглосон төсөл одоогоор алга, ахиц ч байхгүй байна.

Өнөөдрөөс жилийн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сарын 31-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-тай газрын ховор металлын ордын хайгуулын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа Оросын "Россия-24" телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Тус ярилцлагаас онцлох тоо бий. Манай орны геологичид газрын ховор элементийн дөрвөн ордыг олж илрүүлсэн бөгөөд энэ тоо 80 хүрнэ гэсэн байдаг.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Германд хийсэн айлчлал, Канцлер Олаф Шольцтой хийсэн уулзалтын үеэр хөндөгдсөн сэдвийн нэг нь газрын ховор элементийн салбарт хамтарч ажиллах явдал юм. Германы талаас зэс болон газрын ховор элементийн салбарт хамтарч ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д айлчлал хийж үеэрээ хоёр улсын хамтарсан Газрын ховор элементийн судалгааны төв байгуулахаар болсноо онцолсон билээ.

Гурван өндөрлөг гурвуулаа өнгөрсөн жилийн туршид эл элементийн талаар айлчлал, улс төрийн уулзалтаараа дурдсан нь оновчтой үйлдэл байсан. Энэ нь газрын ховор элементийн салбараа хөдөлгөх том алхам. Харамсалтай нь өнгөрсөн онд эдгээрээс өөрөөр онц гойд зүйл энэ салбарт байсангүй.

-Бидэнд буй боломж-

Газрын ховор 17 элемент байдгаас манай улсад 16 нь их хэмжээгээрээ байдаг ажээ. Уг металлыг уул уурхайн хаягдсан хаягдлаас гаргаж авдаг байна. Уул уурхайн чиглэлээр ухсан шорооноос баяжмалын аргаар ховор элементээ салгаж авдаг ажээ.

Энэ төрлийн судалгаа хийсэн судлаачдын үзэж буйгаар зөвхөн эл ховор элементийг олборлосноор их хэмжээний орлого олох боломжтой аж. Нэг жилийн хугацаанд багадаа 2.1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой ажээ. Энэ талаар манай сайтад өмнө нь нийтэлсэн ярилцлагаас унших боломжтой.

Бидний хэрэглэдэг гар утас, салхин сэнс, машин, зурагт, чийдэн гэх мэт бүтээгдэхүүний түүхий эдэд газрын ховор элемент нэн чухал нөлөөтэй тул эрэлт нь нэмэгдсээр. Технологийн хөгжил үргэлжилсээр байгаа цагт энэ элементийн эрэлт буурахгүй гэсэн үг. Нөгөө талаас Европод 2030 он гэхэд уг элементийн хэрэгцээ 30 дахин өснө гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хэлсэн байдаг. Байгалийн хий, газрын тосноос илүү ховор элементүүд чухалд тооцогдоно гэдгийг тодотгосоор.

Хятад улс эдийн засгаа хүчирхэгжүүлж, гаднын технологийн үйлдвэрүүдийг татан оруулж чадсан гол бодлого нь уг элементийг зохистой ашиглаж чадсан явдал юм. Алт, зэстэй өрсөлдөж, эдийн засагт бодит өсөлтийг үзүүлж чадах газрын ховор элементээ зөв менежменттэй, бодлоготой байж чадвал нүүрснээс хараат байх шаардлага багасах болов уу. Хэрэв эдийн засгаа солонгоруулж чадахгүй бол ядахнаа уул уурхайн экспортоо солонгоруулах нь зүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-01-25 09:45

Боловсролгүй маанаг тэнэг ерөнхий сайд тавьчаад юу хүлээхийн бэ. ЗГ-ын хур##даан гээд л баахан юм ярихаар хэрэгжээд байгаа юм юу ч ##га. Энэ улс орон хэцүүдлээ

mongol
mongol
2023-01-25 10:37

Ene hoer hursh ulstaigaa gazriin hovor elementiin talaar yariad hereggui uchir ni ene hoertoi ashig sonirholiin bolood geopolitikiin zurchild orno tiim bolohoor guravdagch hurshuudtei ene talaar sain yariltsaj tohiroltsoh heregtei,manaihan uursduu neg yam yarchihaad tuunee bieluuleh talaar anhaaral tavidaggui,demjleg ugduggui,helsen yarisandaa baidaggui hayadag tegeed eldev shantaajchinguud garch ireed mash ih sadaa boldog,avilga nehdeg geh metiin yamnuudaa tsegtselj neg tiish bolgohgui bol ajil boloh ni tun hetsuu dee

Зоч
Зоч
2023-01-25 10:46

Гадны хөрөнгө оруулагчдийг шууд дээрэмдэн хөөж гаргадаг Мнгол руу ямар тэнэг нь зүглэх билээ??ҮАБЗ, тагнуул, прокурорын дарга нар Японы хөрөнгө орхуулагчийг лээрэмдэн амийг нь хөнөөсөн биз дээ

Зочин
Зочин
2023-01-25 19:22

Сайн хянаж эргэлтэнд оруулах хэрэгтэй oyu tolgoi шиг нохойн замаар ##га болно

Зочин
Зочин
2023-01-28 14:33

Газраа ухахаа болих болсон. Түүхийгээр нь бүр ч гаргаж болохгүй. Харин боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг бид зүгээр сул үнээр өгч байна.

Холбоотой мэдээ

Back to top button