Top StoriesНИЙГЭМСурвалжилга

3 хувийн ипотек: "30 жил зээл төлж, муу орчинд байртай болно гэдэг буруу сонголт"

Гурван хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүсэлтийг энэ сарын 23-наас авч эхэлсэн билээ. Уг зээлийг нийслэлээс хөдөө, орон нутагт шилжин суурьшиж амьдрах болон орон нутагт амьдарч буй иргэдэд олгох юм. Зээлийн хүсэлтийг нэгдүгээр улиралд багтаан банкуудаар дамжуулан олгох ба одоогоор хүсэлт илгээсэн иргэдийн нэгдсэн тоо гараагүй байна.

Зээлийн талаарх мэдээллүүдээс дурдвал,

  • 360 хүртэлх сар буюу 30 жилийн хугацаатай
  • Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргасан тохиолдолд урьдчилгаа төлбөр 12 хувиас доошгүй /ЗҮХ 88 хувиас дээшгүй/, бусад тохиолдолд урьдчилгаа төлбөрийг 30 хувиас доошгүй /ЗҮХ 70 хувиас дээшгүй/
  • ӨОХ өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй
  • Орон сууцны талбайн хэмжээ 80 м2-аас ихгүй
  • Бүрэн хоргодох, тогтмол хүүтэй
  • Барьцааны зүйл шаардлага хангасан
  • Зээлдэгчдэд олгох хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн хэмжээ орон нутагт 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байх
  • Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрийг зөвхөн шинээр орон сууцны зээл олгоход зарцуулах буюу өмнө нь олгосон зээлийг дахин санхүүжүүлэхгүй байх ажээ.

Тэгвэл нийслэлд оршин суудаг иргэдийн хувьд хэдий зээлд хамрагдах хүсэлтэй байгаа ч хөдөө орон нутагт тухтай амьдрах нөхцөл бүрэн хангагдаагүй байдаг нь асуудал болж байгааг хэллээ. 

“Одоогийн байгаа шиг нөхцөлд 30 жил зээл төлж амьдрах нь боломжгүй зүйл”

Б.Анударь:

“Хүн амын төвлөрлөөс гарч хөдөө орон нутагт амьдарна гэдэг нэг бодлын зөв сонголт. Нэгдүгээрт нийслэлийн ачаалал багасна, хүмүүсээ дагаад хөдөө орон нутаг ч хөгжиж магадгүй. Гэхдээ өөрчлөгдөнө гэдэгт итгэх хэцүү байна. Монголын 21 аймаг, сумдууд 20 жилийн өмнө ямар байсан яг тиймээрээ л байгаа санагддаг. 

Хөдөө орон нутагт орон сууцны зээл олгож эхэлсэн бол дагаад тогтвортой ажлын байраар хангаж, хөгжил дэвшил тал руугаа ажиллаж, хүүхдэд чанартай боловсрол олгох талаа ч бас анхаарах хэрэгтэй. 

Энгийн хэрэгцээ хангагддаггүй газарт очиж амьдарна гэхээр зээлд хамрагдах бодол одоохондоо төрөхгүй байна. Яг одоогийн байгаа шиг нөхцөлд 30 жил зээл төлж хөдөө амьдарна гэдэг миний хувьд боломжгүй зүйл”.

Г.Арвин:

“Хөдөө орон нутаг гэхээр толгойд шууд хөгжлөөс хол тасарсан гэдэг бодол орж ирж байна.

Наад зах нь залуус бид оройдоо найзуудаараа сууя гэвэл тухтай газар цөөхөн. Хамгийн хөгжил дэвшилтэй Дархан, Эрдэнэт л гэхэд шөнийн 12 цагт амьдрал нь зогсдог. Миний хүсэж байгаа зүйл бол залуу хүний энгийн л хэрэглээ гэж бодож байна. 

Тайван амьдарна гэдэг нь таатай санагдаж байгаа ч нөхцөл муутай, бохир орчин л нүдэнд харагдаж байна”.

Р.Мандах:

“Би өөрөө хөдөө орон нутгийн харьяалалтай. Нутагтаа очиж амьдарна гэхээр гоё л санагдаж байна. Гэхдээ хүссэн байраа худалдаж авч чадахгүй байх. Манай аймгийн төвд гэхэд ихдээ 10 гаруй л орон сууцны хотхон байдаг. Тэдгээр нь бүгдээрээ эзэнтэй гэж бодохоор хэцүү л санагдаж байна. 

Яг хүссэн орон сууцаа сонгоод амьдарч чадахгүй болохоор ипотекийн зээл гэхээсээ илүү түрээслэн өмчлөх маягаар явбал илүү дээр байх. Гучин жилийн турш таагүй орчин, нөхцөлд амьдрангаа зээл төлнө гэдэгт ихэнх хүмүүс дургүй байгаа гэж бодож байна”.

Гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгох мэдээ иргэдэд маш том боломж шиг сонсогдож байгаа ч нөгөө талаараа олон асуудал тулгарч буйг залуус хэлэв. Харин хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэхгүй байгааг хэд хэдэн эх сурвалж дурдлаа. 

“Ийм боломж гарч ирэхийг мэдсэн бол байр авдаггүй байж гээд харамсаж сууна”

Б.Дагвадорж:

“Би хүүдээ ипотекийн найман хувийн хүүтэй зээлээр хотод байр аваад өгчихсөн. Ийм болохоор дахин зээлд хамрагдах боломжгүй гэж байсан. Чаддаг бол сайхан боломж гарч ирсэн дээр нь байранд ормоор байна. Гэвч яаж ч хичээсэн үнэхээр боломж бололцоо нь байхгүй юм байна лээ”.

Г.Уянга:

“Энэ бол хөдөө орон нутгийн хүмүүст маш том боломж. Гэхдээ орон сууцны хүрэлцээ бага харагдаж байна. 

Манай нутгийн ихэнх хүмүүс  ипотекийн зээлд хамрагдаад хотод өөртөө эсвэл үр хүүхдэдээ байр аваад өгчихсөн сонсогддог. Миний хувьд ч бас болж байгаа дээр нь гээд хотод байр авчихсан. Одоо хоёр охин минь амьдарч байгаа. Том охин маань сургуулиа төгсөөд аймагтаа ирж амьдарна гэдэг. Ийм боломж гарч ирэхийг мэдсэн бол байр авдаггүй байж гээд  харамсаж сууна”.

Тэгвэл ипотекийн зээлийн хүүг бууруулж буй явдал нь иргэдэд ямар боломж олгож байгааг эдийн засагчаас тодрууллаа.

"Зээлийн хүү буурлаа гэх мэдээлэлтэй хамт байрны үнэ огцом өсдөг"

Эдийн засагч Г.Батзориг “ Засгийн газар иргэдээ дэмжиж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ипотекийн зээл өөрөө маш эмзэг системтэй. Улс даяараа цар тахлаас шалтгаалан ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хийлгүй удсан. Ийм нөхцөл байдал дээр бага хүүтэй зээл олгох нь эргүүлээд их хэмжээний алдагдалд хүргэх боломжтой. 

Мөн зээлийн хүү буурлаа гэж иргэн баярлаж байгаа боловч бодит байдал дээр харьцуулалт хийхэд ялгаа гардаггүй. Орон сууц арилжаалах зах зээлээ хараад үзвэл зээлийн хүү буурлаа гэх мэдээлэлтэй хамт байрны үнэ огцом өсдөг. Ингээд ирэхээр эргэн төлөлтийн ялгаа бараг гардаггүй. Та бүхэн өөрсдөө ч бас судлаад үзээрэй” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-29 08:44

Төр суд�##�гаагүй хүчээр бух шиг дайрдаг бүдүүлэг тогтолцоотой

hun bur uur. erelt bgaa bolood iim bodlogo yavj bn
hun bur uur. erelt bgaa bolood iim bodlogo yavj bn
2023-03-29 09:47

zochin

hun bur uur. erelt bgaa bolood iim bodlogo yavj bn
hun bur uur. erelt bgaa bolood iim bodlogo yavj bn
2023-03-29 09:48

avmaar bgaa hun zunduu l bna shde.

Зочин
Зочин
2023-03-29 11:08

Иргэдээ өндөр ц�##�интай болгож хуримтл�##� үүсгэх бололцоо олго. Ипотекийн зээл хэдэн ч хувь бай иргэдийн сарын ц�##�ингаас суутг�##� хийж ц�##�инг нь багасгаж байгаа хэлбэр. Ц�##�ин нэмж, барилгын матери�##�ын үнийг хямдруулах бодлого явуулб�##� хүн яаж ийгээд амьдрах газар оромжоо олоод амьдарна. Солонгос явж хар ажил хийж бие эрхтэн эрүүл мэндээ доройтуулахгүй. Үүний тулд авлигыг таслан зогсоож, аж үйлдвэрийг хөгжүүлэх, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, химийн үйлдвэрийг хөгжүүлэх, цөмийн эрчим хүчийг ашиглаж эрчим хүчээр дотоодын зах зээлийг хангах, хөдөө аж ахуй газар тари�##�анг хөгжүүлэх, , м�##� аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг орчин үеийн технологоор барьж байгуулах нь чух�##� байна.

Зочин
Зочин
2023-03-29 14:58

Орон нутагтаа орон сууцаа бариагүй байж чух�##� шийдвэр гаргасан юм шиг харагдах гэж ядсан

Оогий
Оогий
2023-03-31 10:04

Хувийн орон сууц барихыг нь дэмжсэн бол илүү байлаа, хаана байгаан тэр хөдөөний бэлэн байрууд нь.

Холбоотой мэдээ

Back to top button