НИЙГЭМНийгэм мэдээ
Гурван настай хүү маргааш Турк улсыг зорино

Гуравдугаар сарын 8-ны өдөр ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж хавсарсан хүнд гэмтэлтэйгээр ухаангүй байдалтай ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж буй 3 настай хүү БНТУ-д эмчлүүлэхээр хандив цуглуулж эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар 65 сая төгрөг хандиваар цуглаж, хүү маргааш Турк улс руу эмчилгээндээ явахаар болжээ.
Энэхүү 65 сая төгрөг нь нийт эмчилгээний зардлын 50 хувь гэдгийг хүүгийн аав хэллээ.
Мөн монголын нийтийн болон рок попын дуучид бяцхан хүүгийн эмчилгээнд зориулан "Амьдрал бэлэглэе" тоглолтыг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр UB Palace-ийн Концертын их танхимд зохион байгуулах юм байна. Тасалбар нь 20 мянган төгрөгийн үнэтэй ба уг тоглолтоос олсон орлогыг Б.Батзаяа хүүг эмчлүүлэхэд зориулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үр хүүхдээ гайд учруулсан араатангууд