Нийгэм мэдээУРЛАГ
Л.Энх-Амгалан: Playtime-г 20 жил дэмжсэн, цаашид "Нис Нис" фестивальдаа анхаарна

Playtime 2023 фестивальд "Нисванис" хамтлаг оролцохгүй болсноо мэдэгдсэн. Тус хамтлагийн дуучин Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
Тэрбээр "Хүмүүсийн ярьж байгаа цалин мөнгө тохироогүй болохоор Playtime-д "Нисванис" оролцохгүй гэдэг шуум бол худлаа мэдээлэл. Ц.Нацагдорж бид хоёрын хооронд ямар нэгэн тийм асуудал байхгүй. Би 20 жил Playtime-ийг дэмжиж хамтарч ажилласан. Одоо өөрийнхөө уран бүтээлд анхааръя л гэж бодсон. Өөрөөр хэлбэл цаашдаа бид "Нис Нис" фестивалиа авч явна. Хүмүүсийг худал яриа гаргахгүй байхыг хүсье” гэлээ.
Энэ удаагийн Playtime фестивальд "Нисванис" хамтлагаас гадна артист 168, The Majesty Mongolia зэрэг хамтлагууд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amgaa ax ih daruuhan hun dee Natsagaa bol asuudal uusgesenl bgaa
Haha 168 ugaasa PT deer atsaa hiij ochdiin
natsgaa ch hogiin pyazdoo
Oligtoi mungu tugrug ugdugiimuu
Bilet ni uchnuun unetei l yum binnlee
ene jil playtimed ugaasa ochku davartsan anhdagch zohiogch nartaa hundlelch bhku