УРЛАГ
Нисванис "Nis Nis" фестивалиа ирэх баасан гарагт хийнэ

"Нисванис" хамтлаг Playtime-д оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан Playtime фестивалийг 20 жил дэмжиж ажилласан, одоо өөрсдийнхөө уран бүтээлд анхаарна" гэж тайлбарласан. Тэгвэл "Нисванис" хамтлаг "NIS NIS Fest 2023" ирэх дөрөвдүгээр сарын 07 өдөр Улаанбаатар зочид буудлын их танхимд зохион байгуулахаар болжээ.

Фестивальд "The Lemons", "Recon", "Bulsara", "Karmantic", "Crowl of clown", "Sir alex","Grooving hign", "The vatame", "The galtman", "Teresa in the moon" хамтлагууд оролцоно.
"Нисванис" хамтлаг төрсөн өдөртөө зориулан санаачилсан "Nis Nis" фестивалиа 1996 оноос хойш зохион байгуулж байгаа билээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.