СПОРТ

3х3: Азийн аваргад эх орноо төлөөлөх сагсчид Сингапурыг зорилоо

FIBA 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд Сингапур улсад болох билээ. Зургаа дахь удаагаа зохион байгуулж буй тус тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнөөдөр Сингапур улсыг зорилоо.

Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар нар багтсан бол эмэгтэй багт Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, О.Хулан, М.Цэрэнлхам нар багтжээ.

Тэд гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцох юм. Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид Азийн аваргын тэмцээнд 2017 онд түрүүлж 2018, 2019 онд мөнгө, эмэгтэй баг 2013 онд хүрэл медаль тус тус хүртэж байсан амжилттай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-30 12:07

з�##�уустаа амжилт хүснэ ...

Холбоотой мэдээ

Back to top button