Ш.Энхийн-Од: Монгол Улсынхаа нэрийг үргэлж өндөрт авч явах болно

Монголын Майк Ш.Энхийн-Од Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлэхээр болсонтойгоо холбогдуулан сэтгэгдлээ илэрхийлжээ. Тодруулбал, тэрбээр хөгжөөн дэмжигч болон Монголын ард түмэндээ зориулж ийн хэлжээ.
“Сагсан бөмбөгт Дайтоноос тоглосон нь их хүндэтгэл, нэр төрийн хэрэг байлаа. Дасгалжуулагч Грант танд болон сургалтын ажилтнууд та бүхэндээ бэлтгэл сургуулилтад удирдан чиглүүлж, дэмжлэг үзүүлсэнд нь маш их баярлалаа. Та бүхэн намайг өөрийн хүн шиг тэврэн хүлээж авсан билээ.
Багийн хамт олондоо маш их хайртай шүү, хамтдаа бий болгосон дурсамжуудыг би хэзээ ч мартахгүй. Хөгжөөн дэмжигч, багш нар, ажилтнууд, надад хайраа өгч байсан хүн болгонд баярлалаа.
Монголын ард түмэн та бүхэндээ намайг хайрлаж, дэмжиж байгаад нь талархал илэрхийлье. Та бүхний бахархал болсон гэдэгтээ би найдаж байгаа бөгөөд Монгол улсынхаа нэр төрийг үргэлж өндөрт авч явах болно.
Хамгийн чухал нь миний хайртай гэр бүлийн болон ахын минь хувиршгүй хайргүйгээр би энд өнөөдөр байхгүй байсан. Миний төлөө хийсэн бүхний чинь төлөө, цаашид ч хийж байгаа бүхэнд тань баярлалаа.
Миний гэр бүлийнхэн хамтдаа хэлэлцсэний дараа “NBA 2023 DRATF”-д нэр дэвших энэхүү шийдвэрийг гаргаж байна.
Би үргэлжлүүлэн бүх сонголтуудыг эргэцүүлж үзэх болно. Гэхдээ миний зорилго бол ойрын хугацаанд NBA-д тоглох. Би дараагийн үйл явдлыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sain duudee amjilt amjilt
ТИЙМЭЭ ЧИ ЧАДНАА АМЖИЛТ ДҮҮ ЧИ БОЛ ИХ БОГД ЭЗЭН ЧИНГИСИЙН НУТГААС ОЧСОН ШИЛДЭГ ДАЙЧИН ЧАМТАЙ ХАМТ ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ ДАЙЧИН УУХАЙ ХАТАН ЗОРИГ ИХ ЦОГ ЗАЛЬ СҮЛД ХИЙМОРЬ ЯВАА. МОНГОЛЧУУДАА ЦӨӨДӨХГҮЙ БИД ДУТАХГҮЙ БИД ХАРИН Ч ИЛҮҮРХЭНЭ МОНГОЛ ХҮҮ МЭРЭГЖЛИЙН САГСАН БӨМБӨГТ ЦАХИУР ХАГАЛЖ ЭХЭЛЛЭЭ ХҮЧИТ УУХАЙГААР ДЭМЖИЖ МОНГОЛЫН АВЬЯАСЛАГ САГСЧИН ХҮҮДЭЭ АМЖИЛТ ХҮСЭЭРЭЙ УУХАЙ УУХАЙ УУХАЙ ЭНЭ ХҮЧИТ УУХАЙ БАДАРУУГАНЫГ АВАРГА БОЛОХОД БЭЭЖИНГИЙН ТЭР ОРДНЫГ ДОРГИОЖ ОДОО ХЯТАДУУД УУХАЙН ДУУ СОНСОХООРОО НАВТАЙДАГ БОЛСОН ЮМ ШҮҮ