Лондон хотноо тоглох "Тамгагүй төр" жүжгийн тасалбар 420 мянган төгрөг

Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулдаг “Мөнгөн мод” наадам өнгөрсөн даваа гарагт болж өндөрлөсөн. Эл наадмын оны шилдэг тайзны уран бүтээлээр “Херо” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг тодорсон. Тус физикл драмын ерөнхий продюсер М.Есөнмөнх мөн оны шилдэг продюсероор шалгарсан юм.
М.Есөнмөнх “Тамгагүй төр” жүжгийг дахин шинээр тавьж, өөр техник, өнцгөөр бүтээсэн. Энэ нь шилдэг бүтээл болоход нөлөөлсөн гэж үзэж болно. Энэхүү бүтээлийг өнгөрсөн жил 117 удаа тоглож, 67 мянга гаруй үзэгч үзсэн. Түүнчлэн 2023 онд гадаадын тайзнаа тавихаар гэрээ хийсэн. Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сарын 13-наас Английн Лондон хотноо байрладаг “West end” театрт нийт 20 удаа тоглохоор болсон” гэсэн юм.
Тэгвэл тус жүжгийн тасалбар худалдаанд гарсан бөгөөд үнийн хувьд 110 евро буюу монгол мөнгөөр 420,000 төгрөг юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн үздэг л байгаа даа, сайн менежмент хийх хэрэгтэй дээ ! Уул нь Европын үзэгчдэд сайн үзүүлж чадв�##� тун хэрэгтэй юмсан. Амжилт бас дахин амжилт хүсье !
Шившиг
chi ooroo shivshig, chadahgui bol duugui suuj bai
Ядаж монголчууд үзээсэй