НИЙГЭМНийгэм мэдээ

Гүтгүүлэгчийн дүр эсгэж, янжуур тамхи сурталчлав уу

Цахим орчинд саяхан “Фокус” ТББ-ын тэргүүн Б.Туяа гэх иргэний зураг бүхий “Монголд Сексийн дараах тамхи гэдэг тамхи сурталчилсан хамтлаг ирэх гэж байгаа юм байна Ээжүүдийн өмнөөс энэ хамтлагийг ирэхийг эсэргүүцэж байна” гэх утгатай постууд хөвөрсөн нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр /2023.03.31/ "Фокус" ТББ-ын нэрийг ашиглаж, буруу ташаа мэдээлэл гаргасан талаар тус байгууллагын мэдээлэл хийлээ.

Гэвч мэдээлэл хийх үеэрээ цахилгаан тамхийг "миалж", янжуур тамхийг ил цагаанаар сурталчилсан зүйл ярьсан нь бас л анхаарал татав.

Тэд хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд залуусын дунд электрон тамхины хэрэглээ ихэссэн тул зохицуулалт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол өсвөр үеийнхний эрүүл мэндэд заналхийлж байна" хэмээн ярьсан юм.

Улмаар тэдний мэдээлэл хийх гол зорилго гүтгүүлэгчийн дүр эсгэж, янжуур тамхи сурталчлахад оршив уу гэдэг хардлага ч төрүүлэхэд хүрээд байна. Тэр тусмаа олны танил хүмүүс янжуур болон цахилгаан тамхийг аль алиныг нь хортой гэж ярих атал нэгийг нь дөвийлгөөд суув.

Тэд сэтгүүлчдийн асуултад дараах байдлаар хариулав.

-Та бүхэн яагаад янжуур тамхи фокуслаж ярихгүй байгаа юм бэ. Жишээлбэл, гэр хорооллын дэлгүүрүүдэд янжуур тамхийг хүүхдүүдэд ширхэгээр зардаг. Үүнд хэрхэн анхаарч, ямар хяналт тавьж ажиллалаг вэ?

-Манай байгууллага хууль хяналтын үйл ажиллагаа явуулдаг газар биш. Манайх бол зөвхөн олон нийтэд зөв мэдээлэл түгээх бодлогын ухуулга, нөлөөлөл хийх чиг үүрэгтэй байгууллага. Янжуур тамхины асуудлыг орхигдуулсан юм шиг ойлголт нийгэмд төрөөд байгаа. Гэтэл янжуур тамхины зохицуулалт анх монгол улс ДЭМБ-ын тамхины хяналтын суурь конвенцод элссэнээс хойш, 2005 онд тамхины хяналтын тухай хууль батлагдсан. Энэ хуулинд янжуур тамхины зохицуулалт ороод явж байдаг. ЕБС-иас 500 метрийн зайд зарж болохгүй, сурталчилж болохгүй, ивээн тэтгэлэг авч болохгүй гэх мэт  заалтууд нь орчихсон байгаа. Шинэ тутам үүсч байгаа электрон болон бусад төрлийн олон тамхи бий. Халаадаг, наадаг, үнэрлэдэг, зажилдаг гээд бүгд орж байгаа ч зөвхөн электрон тамхийг хязгаарлах гээд байгаа юм шиг харагдаад байгаа юм. Өнөөдөр дэлхийн 30 гаруй оронд электрон тамхийг хориглосон. Манай улсад хорих зохицуулалт ороогүй байгаа хэдий ч аль болох зүйл заалтыг сулруулж, зөөлрүүлэх гэсэн оролдлого бий.

-Танай Фокус ТББ яагаад ядуу буурай Киргиз улсаас туршлага судалсан бэ?

-Манай төслийг удирдаж байгаа “Тамхигүй хүүхдүүд” олон улсын байгууллага дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг. Манай монгол улс Евроазийн бүсэд хамрагддаг. Энэ байгууллага дотроо бүс бүсээр нь  хөтөлбөр хэрэгжүүлдэг. Сайн туршлага судлах боломж олгодог. 2021 онд Киргиз улс энэ төрлийн хуулиа батлуулж чадсан, үүнийг нь олон улсад үнэлсэн. Хэдий ядуу буурай ч энэ талаар хэрэгжүүлж байгаа туршлага нь чухал учраас урьсан юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-31 14:39

Монголын сэтгүүлчид баячуудад долигноод сурчижээ. Ядуу киргиз ч гэхшиг.

Зочин
Зочин
2023-03-31 16:27

Яар�##�тай ийм илтэд ашиг сонирхолын зөрчилтэй авгайг �######�уулаад хуулийн хэсэгээс татах хэрэгтэй яачиж бодсон ийм бузар авгай хуулийн хэсэгт байх ёсгүй

Зочин
Зочин
2023-03-31 16:33

Янжуурны компаниуд л хэрэглэгчидээ �##�дахгүйн тулд цахилгаан тамхи хортой гэж худ�##� мэдээлэл түгээдэг л дээ хортойн хувьд хортой янжуурны хажууд бол бараг хоргүй шахуу

Зочин
Зочин
2023-03-31 16:37

Ene Dolgiond oroltsohgui yum algaa. Ichmeer nuhur

Зочин
Зочин
2023-03-31 17:06

Янжуурныхан бол д�##�д сурт�##�чилгаа гарамгай хийдэг юм байна лээ эмч нарыг их ашигладаг одоо багш нараар их дамжуулдаг болсон байна. лээ

Зочин
Зочин
2023-03-31 17:10

Ямар муухай хүн бэ янжуурныхан л �##�баар шургуулж дээ энэ хүн тэгээд одоо хууль батлах юм байна шүү дээ энэ хүнийг яагаад байлгаад байдаг юм бэ

Зочин
Зочин
2023-03-31 17:22

Монголын эдийн засаг хямраад байгаа гол ш�##�тгаан монголчууд бүгд тамхи татаад бүх мөнгө гадагшаа урсаад өвдсөн монголчууд бас бүх мөнгөө бариад гадагшаа эмчилгээнд яваад манай эдийн засаг хямарсан тамхи татахаа больвол тамхи импортлохоо больвол монголын эдийн засаг өдөртөөл сэргэчихнэ жинхнээсээ тамхитай дайн хийн цаг болсоон сангийн сайд жавхлан учр�##� шударга өрсөлдөөний дарга мөнхчулуун тэргүүтэй тамхины бизнэстэй нөхдүүдийг улстөрөөс �######�уулчихв�##� энэ дайнд ялж болно доо

Зочин
Зочин
2023-03-31 17:45

Монголын улстөрчидийг архи тамхины компаниуд санхүүжүүлж өөрсдийнхөө бизнэст ашигладаг нь бол тодорхойл доо тийм учраас өөрсдийнхөө өрсөлдөгч цахилгаан тамхийг дарж авахийн тулд хуулиар д�##�айлгаж ард иргэдийн тархийг угаахийн тулд л маш их хуурамч мэдээлэл тарааж байгаа харагддаг одоо нэгэнт цахилгаан тамхийг хортой янжуур ургам�##� гээд итгүүлчихсэн юм чинь дараагийн �##�хам хилээр оруулж ирэхийг хориглоод зөвхөн янжуур татуулах хууль санаачилахаа мэдэлгүй яахав янжуурийг нэг улс хориглож дийлэхгүй гээд л болоо

Зочин
Зочин
2023-03-31 17:52

Янжуурныхан эхлээд эмч нараар сэвүүлж хөрсөө бэлдээд байсан дараа нь өөрсдийнхөө ийгл тв монгол тв өөрсдийнхөө сайтуудаар сэвээд байсан одоо 3р шат улстөрчидөөрөө сэвүүлээд эхлэлээ монголд хуулийг ингэж 3н үё шаттай бэлдэж өрсөлдөгчөө намнадаг тэгэхлээр цахилгаан тамхины эсрэг хууль батлагдахна гарцаагүй болсон гэсэн үг одоо батлах хуульчид нь тв сайтуудаар баахан хүүхдийн төлөө гэж яриад бат�##�на тэр хэдийг л сайн харж авах хэрэгтэй хэн хэн янжуур тамхи оруулж ирдэг д�##�д эзэд нь гэдэгийг

Зочин
Зочин
2023-04-01 08:07
Reply to  Зочин

Тусад нь хууль батлах ямар хэрэг бнаа. Тамхины тухай хуулиндаа л нэмэлт өөрчлөлт оруулахад болно. Адилхан л тамхи юм чинь ккк бас арай хэтрүүлэх юмаа.

Last edited 11 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин
2023-03-31 23:50

Mongol uls gej ugiig Tom usgeer bich

Холбоотой мэдээ

Back to top button