СПОРТ

3x3: Монгол Улсын шигшээ баг Азийн аваргын эхний хожлоо авлаа


FIBA 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд Сингапур улсад болох билээ.

Зургаа дахь удаагаа зохион байгуулж буй тус тэмцээнд оролцож буй Монгол Улсын эрэгтэй шигшээ баг дөнгөж сая эхний тоглолтоо хийж ялалт байгууллаа. Тэд Тайваны багийг 21:19-ийн харьцаагаар буулган авав. Тус тоглолтод А.Ананд 10 оноо авсан бол Д.Дэлгэрням 8 оноог багтаа авчирлаа.

Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар нар багтсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Батдөлгөөн.
Батдөлгөөн.
2023-04-01 16:56

Баярл�##�аа. Цаг �##�д�##�гүй мэдээлэл өгч байгаарай.

Холбоотой мэдээ

Back to top button