СПОРТ

МУГТ Ц.Цогтбаатар их дуулга ангиллаас 13 дахь медалиа хүртэж, Антальяд үзүүрлэлээ

Жүдо бөхийн ДАШТ-ий өмнөх хамгийн том сорилго болох Антальягийн их дуулгад манай улсын шилдэг 20 жүдоч зодоглож байгаа билээ.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 01-нд "Токио-2020" олимпийн хүрэл медальт, "Ташкент-2022" дэлхийн аварга, МУГТ Цэнд-Очирын Цогтбаатар барилдаж Антальягийн татамид мөнгөн медалийн эзэн боллоо. Түүний хувьд монголын цагаар өчигдөр оройн 22 цагт алтан медалийн төлөөх барилдаанаа хийсэн бол үдээс өмнө Францын Орландо Казорла, Гүржийн Лука Капаназе, Азербайжаны Нурлан Османов, Германы Игор Вандтке нарыг тус тус ялаад байсан юм.

Харин финалд 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Мануэль Ломбардотой барилдах үедээ толгой дээрээ эргэсэн гэж үзсэн тул хансөкү макэгээр харамсалтай ялагдлаа.


МУГТ Ц.Цогтбаатар их дуулга ангиллаас ийнхүү 13 дахь медалиа хүртэж буй нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-02 15:08

ЗА ЧИ ОДОО ТЭГЭЭД АЯТАЙХАН БАЙ МЭДЭВ ҮҮ? ЧИ ЦӨС ИХТ МОНГОЛ ХӨВҮҮН ШҮҮ САЙД МОЛОМ ТҮВШИНБАЯР ХОЁР МААНЬ ДАЛИЙГААД ЯВЦААН.ТҮВШЭЭ МААНЬ ЧОРОН ЧААСААН АЛДАР ХҮНД МОНГОЛ ТҮМНИЙХЭЭ АУГАА ИХ ХАЙРЫГ ДААСАНГҮЙ.ШИДИЙГ ОЛООД НИСЛЭЭ ТЭР ШИДЭМСЭЭР БООЛГООД ЧОРОНГИЙН ХУЛГАР БОЛЧЛОО.ҮҮНИЙ БУРУУТАН НЬ АРД ТҮМЭН ТҮМЭН ОЛОН МИНЬ ГЭЖ БОДОГДОЖ БАЙНА.ДАРГАА АВАРГАА ЗААНАА ОЧСОН ГАЗАР БОЛГОНД НЬ ИНГЭЖ ХУЦСААРААН БАЙГААД НӨГӨӨ ТЭНЭГ НЬ АА БИ АВАРГА ДАРГА ЗААН ЖИНХЭНЭ ТОП ГЭЖ ДАЛИЙГААД ЧОРОНГИЙН ХУЛГАР БОЛЧЛОО.ТҮМЭН ОЛНЫХОО ХАЙРЫГ ДААЖ ХҮНДЭТГЭЖ ЯВНАА ГЭДЭГ ЧИНЬ АВАРГА БОЛОХООС ХЭЦҮҮ ЗҮЙЛ ГЭДГИЙГ ТҮВШЭЭ МААНЬ БАТАЛЛАА.ЧИ БИТГИЙ БИЕЭ ТООЖ ОНГИРООРОЙ АВАРГАА ЦООГИ ГЭСЭН БОЛГОН ЧАМАЙГ ХОРЛОХООР ИРСЭН САТАН ШУЛМАСНУУД.ШУЛМАСНУУДААС ХОЛ ЯВ АЛТАН САЙХАН ҮРИЙГ ЧИНЬ АЛАНДАА ШАХУУЛАХЫГ САНААРХАНА БИТГИЙ ШАХААРАЙ ТҮВШЭЭГИЙ МИНЬ ТОЧИКИЙГ АВАХ ГЭСЭН АЛНУУД МАШ ОЛОН БАЙСАН ЮМ ШҮҮ.АМЖИЛТ ЗАЛУУ АЯТАЙХАН БАЙГААРАЙ ГЭЖ АХИН ХЭЛЬЕ ЧАМД БҮҮ ОНГИР БҮҮ САГА ЦААШИД ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА ОЛИМПИЙН АЛТАН МЕДАЛЬ ЧАМД БАЙГААГ БИ ХАРААД ИНГЭЖ ХАТУУ ҮГЭЭР ЧИНИЙ СЭТГЭЛ ЗҮЙГ БЭЛДЛЭЭ САЙН ОЙЛГООРОЙ

эгэл
эгэл
2023-04-02 17:52

Үнэн үг хатуу ч явд�##�д тустай. Амласандаа байж, гол тэмцээнүүд болох 2023 оны Дэлхийн аварга болон 2024оны Олимпийн тэмцээнд юу чаддагаа харуулаарай. Амжилт

Уншигч
Уншигч
2023-04-04 02:51

Bi tanaar mash ih baharhaj bainaa. Tand bayar hurgej az jargal eruul enh amjilt sain saihan buhniig husen erooe

Холбоотой мэдээ

Back to top button