Нийгмийн
Зургаадугаар сарын 15 хүртэл загас агнахгүй

Энэ сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд загас агнах, барихыг хориглолоо.
Тодруулбал, Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8-д зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд загас агнах, барихыг хориглосон байдаг.
Энэ хугацаанд загасны үржлийн оргил үе байдаг бөгөөд 20 дахин үрждэг ажээ.
Хориглосон хугацаанд загас агнасан, барьсан тохиолдолд хүнийг 300 нэгж буюу 300 мянга, хуулийн этгээдийг 3000 нэгж буюу гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.