10 настай Ч.Заяамандах олон улсын тэшүүрийн тэмцээнээс алтан медаль хүртлээ

Сингапур улсад энэ сарын 01-02-ны өдрийн хооронд зохион байгуулсан Олон Улсын Тэшүүрийн Холбооны календарчилсан төлөвлөгөөнд багтсан Тэнгисийн нээлттэй ОУ-ын тэмцээнд Азийн 11 орны 120 гаруй тамирчид өрсөлдлөө.
Өчигдөр Монгол Улсын баг тамирчид медалийнхаа тоог нэмж ОУХМ Б.Гэрэлтуяа хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн бол холимог буухай төрлөөс СДМ Э.Мөнх-Эрдэнэ нэг мөнгө, нэг хүрэл медаль, СДМ Б.Баттулга нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн.
Харин 10 настай Ч.Заяамандах алтан медаль авч бусад орны тамирчдаа манлайлав. Ч.Заяамандахын хувьд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ЕБС-ийн дөрөвдүгээр ангийн сурагч юм байна.
Мөн Монголын тамирчид 14-өөс доош насны холимог буухай ангилалд анх удаа уралдаж дөрөвдүгээр байранд орж түүхэндээ анх удаа ийм амжилт үзүүллээ.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huurhun yum ???? ????
хөөрхөн, мундаг юм аа.
Ямар ч хөөрхөн юм. Мундаг байна. Улам хичээгээрэй.
Буухай биш буухиа гэж бичнэ.