Бахмут хотод Оросын далбааг мандуулсан ч Украин тэмцсээр байна

Оросын Вагнер хөлсний бүлэглэлийн тэргүүн Украины Бахмут хотын захиргааны дэргэд ОХУ-ын далбааг мандуулсан талаар BBC мэдээллээ.
Тус бүлэглэлийн тэргүүн шөнийн цагаар хийсэн бичлэгтээ Евгений Пригожин "Бахмут хууль ёсоороо Оросынх боллоо" хэмээн хэлэв. Гэсэн ч Украины цэргүүд баруун дүүрэгт төвлөрсөн бөгөөд уг бичлэгийг олон нийтийг төөрөгдүүлсэн хэмээн тайлбар мэдээлэл гаргажээ. Украины цэргүүд Бахмут хотыг одоо ч эзэмшиж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.
Украины зэвсэгт хүчний жанжин штабаас "Дайснууд Бахмут руу довтлохоо огтхон ч зогсоогүй. Гэсэн хэдий ч Украины хамгаалагчид дайсны олон довтолгоог няцааж, зоригтойгоор хотыг хамгаалсаар байгаа" хэмээн мэдээлэв.
Дайны судалгааны хүрээлэнгийн хийсэн дүн шинжилгээгээр ням гарагийн байдлаар Оросын цэргүүд Украиныг зүүн болон баруун талаас нь бүслэхийг оролдсон байна. Энэ үеэр Вагнер их хэмжээний хохирол амсжээ. Вагнерын элсүүлсэн хүмүүсийн ихэнх нь Оросын шоронгоос суллагдсан ялтнууд байх бөгөөд тус бүлэглэлийн тоог нэмэхийн тулд цэрэгт татсан байна.
Товчхондоо бол Бахмут хотод Оросын энгийн цэргүүд хийгээд Вагнерын цэргүүд хамт тулалдаж байгаа юм. Тус хотыг эзлэх тулаанд хоёр тал их хэмжээний хохирол амссан хэдий ч Оросын хохирол Украиныхаас их байгаа хэмээж буй.
Хэдийгээр Бахмут хот стратегийн ач холбогдол багатай ч Украин үүнийг Оросын эсрэг цэргийн техник, хүн хүчний хувьд чухал ач холбогдолтой газар хэмээж буй. Харин Оросын талаас тус хотыг эзэлснээр Украиныг эзлэн авахад гол түлхэц үзүүлнэ хэмээж байгаа юм.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ атигар шог жүжигчин одоохлн зугатана
Chi m#laas tsaash
чам шиг л�##�рийн �####�-г бодхийн бол эх орноо түрэмгийлэгч �####�нуудаас хамга�##�ж бгаа эх орий хүү лаа минь
Энэ муу �##�иа с�##�бадайг ганцхан ширхэг сумаар тонилгож чадахгүй байгаа юм уу. Үүнийг яар�##�тай устгах хэрэгтэй.
Зеленскийг оросууд зориуд амьд байлгаж хамаг зэвсгээ туршиж цэргээ сургаж дуусаад бодийг хөтөлнө гэсэн холын тактик байгаа. Алъя гэвэл Чеченийн дарга нарыг устгасан шиг амархан байгаа
Вон русские агрессоры
Хурдхан няц дараад дуусгаач ээ.
Оросын түрэмгийлэгчдийг гаргав �####� минь