СПОРТ

Хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг Олимпын эрх авах чухал тоглолтуудаа хийж байна

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Парис 2024 олимпын наадмын эрхийн төлөөх чухал тоглолтуудаа хийж байна. Тодруулбал, Азийн бүсийн эхний шатны D хэсгийн анхны тоглолтоо өчигдөр Сингапур улсын шигшээ багийн эсрэг Тайланд улсын Чонбури цэнгэлдэхэд хийлээ.

Тус тоглолт эхлээд хоёр дахь минутад Э.Энхмаргадын дамжуулалтаар Н.Намуунаа тооны харьцааг нээж манай шигшээ баг тэргүүлж эхлэв. Харин Сингапурын шигшээ багаас 42' Danielle Tan Liern гоол оруулж тэнцүүлснээр эхний үед 1-1 харьцаатай тэнцээгээр өндөрлөв.

Тоглолтын хоёрдугаар үе эхлээд манай шигшээ баг С.Золзаяа, М.Халиут нар солилцоогоор орж ирж анх удаагаа үндэсний шигшээ багтаа тун сайн тоглолт үзүүлэв. Сингапур улсын шигшээ багийн довтолгоонууд үр дүнгээ өгч 79' Nur Izzatai Rosni гоол оруулж 2-1 харьцаатай Сингапурын шигшээ баг тэргүүлж эхэлсэн ч шүүгчийн мэдлийн сунгасан нэмэлт цагийн 90+5' Н.Намуунаа гоол оруулж эцсийн мөчид гоол оруулснаар үндэсний шигшээ баг хэсгийн эхний оноогоо авсан юм.

Ингэснээр манай шигшээ багийн охид Олимпын эрхийн төлөөх тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож хоёуланд нь оноо авч чадлаа. Дараагийн тоглолтоо дөрөвдүгээр сарын 07-нд Монголын цагаар 18:00 цагт талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай тоглоно.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тайландын багийг болж өгвөл хожоорой. Бүр байг гэхэд тэнцээд оноо аваарай. Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button