Нийгмийн
Ахмадууд автобусны буудлын хөдөлгөөнийг зохицуулж, хүүхдүүдэд тусалж байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны ахмадууд сайн дураараа нэгдэж ээлжээр эргүүлд гарч эхэлжээ. Ингэхдээ тэд амьдардаг хорооолол, орон сууцныхаа ойр орчимд хяналт тавин ажиллаж байна.
Тодруулбал, автобусны буудлын хөдөлгөөнийг зохицуулах, зориулалтын бус газар машинаа байршуулсан жолоочид сануулах, буудлыг чөлөөлүүлэх, хүүхдүүдийг гарцаар аюулгүй гаргах зэрэгт хяналт тавин ажиллаж байгаа аж.
Тэд "Ээлтэй эргүүл 26" аяныг санаачлан ийн хэрэгжүүлж буй юм.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mundag bn