УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Сандаг-Очир гишүүн нохой хүнийг биш хүн нохойг гэмтээвэл хэрхэх асуудлыг хөндлөө

УИХ-ын чуулганы үдээс хойших чуулганы хуралдаанаар "Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: "Нохой хүнийг хазвал яах вэ гэж яриад байдаг. Гэтэл эсрэгээрээ хүн нохойг зодвол яах вэ. Амьтны эрхийг яаж хамгаалах юм бэ. Амьдрал дээр орон нутагт шат шатны байгууллагад татвар төлдөг л дөө. Энэ төрлийн татвараар улсад орлого орж байсан түүх бий юу. Татвар авах боломж цаашид гарах уу" хэмээн асуулаа.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "Гэрийн тэжээвэр амьтантай хүн харилцаж байгаа. Өмнө нь гэрийн тэжээвэр амьтныг хуульчилж байгаагүй. Шинэ зүйл. Энэ хуулийг боловсруулж байхдаа таны асуулттай бид бас тулгарч байсан. Энэ хууль аль байнгын хороонд хамаарах юм бэ гэдэг ч асуулт гарсан. Салбар дундын шинжтэй асуудал байна уу даа гэж харж байгаа" гэв.

Ажлын хэсгийн зүгээс: Амьтанд хохирол учирвал гэдэг асуудлыг 47 дугаар зүйлд тусгаж өгсөн. Гэрийн тэжээвэр амьтныг зодож, тамласан бол 500 нэгжээр торгох гэхчлэн тусгасан" хэмээн хариуллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-06 18:56

unen shuu

Холбоотой мэдээ

Back to top button