Эдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай

"Petro Matad" Монгол дахь цооногийн өрөмдлөгөө VI сард эхлүүлнэ

Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Petro Matad" компани Монгол дахь V талбайн "Velociraptor 1" цооногийн өрөмдлөгийн ажлаа энэ зун эхлүүлэхээр болсон байна. Тодруулбал, VI сард уг ажлаа эхлүүлэх ажээ.

Цооногоос 200 сая баррель газрын тос олборлох боломжтой хэмээн тооцоолж байгаа юм. Нийт 1500 метр гүнд өрөмдлөг хийхэд нэг сарын хугацаа зарцуулах тооцоололтой байна.

Petro Matad in Mongolia oil strike | Upstream Online

"Petro Matad"-ын зүгээс анхдагч зах зээлд хямдралтай үнээр хувьцаа санал болгож байгаа. Босгосон хөрөнгөөрөө дээрх цооногийн өрөмдлөг, үнэлгээ хийхэд зарцуулах юм. Үүнийг дагалдаж эрчим хүчний төсөл хөгжүүлэх, орд хөгжүүлэх олборлолтын зөвшөөрлөө баталгаажуулах ажлуудад зарцуулахаар төлөвлөснөө мэдээлсэн байдаг.

Тус компанийн мэдэгдэлд ХХ талбайн ашиглалтын лицензийн шаардлагатай бичиг баримтыг УУХҮЯ-аас бэлдсэн гэдгийг дурдаж, өрөмдлөг хийх газрыг тусгай зориулалтын бүс болгон батлах ажил үлдсэнийг тэмдэглэжээ.

Тусгай зориулалтын бүс болгох зөвшөөрлийг баталснаар "Heron-1" ордын цооногийн ашиглах боломж бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-08 18:40

Энийг одоо тэгээд Хөрөнгө оруулагч гэж нэрлэхүү . Эд хөрөнгийг нь ашиглаж хөрөнгө босгоод тэр босгосон хөрөнгөөрөө эргээд хамаг эд хөрөнгийг нь хуу хамах гээд байгаа юм бишүү

Зочин
Зочин
2023-04-09 13:21
Reply to  Зочин

yu hutsaad baigaa m#lantsar ve? Angliin baychuudiin mungiig bosgood mongold ugch baina. Cham shg durak eniig oilgohguildee. yavj honio hariul mai ene aaruul id

Иргэн
Иргэн
2023-04-09 21:12

Наад өрөмдлөгийн ажлыг чинь олон жил болоод хувхайрсан яс шиг өнгөтэй, өвлийг арай гэж даваад хавартай золгосон хатаж ядарсан хярс шиг нэг нутгийнх нь авгай зогсоочихоогүй юмуу

Зочин
Зочин
2023-04-10 09:00

Sain uils delgertuhei.

Зочин
Зочин
2023-04-21 22:59

хахаха

Холбоотой мэдээ

Back to top button