УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын УЗ: Х.Булгантуяаг ХНХ-ын, Б.Тулгыг Боомтын сайдад дэмжлээ

Өнөөдөр /2023.04.07/ 15.30 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр товлосноос гадна Хөдөлмөр нийгмийн хамгааллын болон Боомтын сайдуудын асуудал хэлэлцлээ.

Улмаар Боомтын сайд Х.Булгантуяаг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад сэлгэн томилохыг

МАХН-ын дарга асан Н.Энхбаярын хүн гэгддэг Б.Тулгыг Боомтын сайдад томилохыг тус тус дэмжсэн шийдвэрийг гаргалаа.

Х.Булгантуяагийн хувьд: 2023 оны нэгдүгээр сарын 06-нд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилогдож тангараг өргөөд гуравхан сарын нүүр үзэж байсан билээ. Түүнийг ХНХ-ын сайдаар оруулж ирэхэд МАН-ын эмэгтэй гишүүд эсэргүүцэж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг дэмжсэн гэх мэдээлэл хөвөрлөө.

Б.Тулгын хувьд: Н.Энхбаярын туслахаар олон жил ажилласан. 2018 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байгаад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нам нь МАН-тай нэгдсэн билээ. Тэр өдгөө МАН-ын Нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан юм.

Тэднийг ийн өнөөдөр батламжилж, амжвал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж тангараг өргүүлнэ гэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 7, 2023 16:59

Баагаагийн Баттөмөр чинь үнсэх гэж ирнэ дээ

Зочин
Зочин
4 сар 7, 2023 17:10

Сайхан хүүхэн шүү

Холбоотой мэдээ

Back to top button