Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ Архангайн түүхт 100 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүллээ

Архангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан Арын сайхан хангай нутгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой хүчит бөхчүүдийн барилдаан өнөөдөр боллоо.
Тус брилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Батзаяа, Т.Баасанхүү, О.Мөнх-Эрдэнэ, Ц.Мөнхбаяр, Г.Бадрах тэргүүтэй 256 бөх хүчийг үзэн барилдсанаас Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэлээ.
Их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат цэргийн арслан Лхагвасүрэнгийн Отгонбаатар, Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн харцага Дамдинсүрэнгийн Пүрэвдорж, дунд шөвгийн наймд улсын гарьд М.Бадарч, улсын начин Э.Батмагнай, аймгийн заан Б.Бадрал, аймгийн харцага О.Үйтүмэн нар шалгарав.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бараг тавиад туучих шахлаа