Нийгмийн

Хойд Солонгосын цөмийн цэнэгт хошуу тээгч сөнөөгч дроны туршилт амжилттай боллоо

БНАСАУ энэ долоо хоногт цөмийн цэнэгт хошуу тээгч шумбагч дроныг дахин туршсан талаар KCNA мэдээлжээ.

Тодруулбал, дайсны усан онгоц, далайн боомтыг сөнөөж, дэлбэрснийх нь дараа цунами үүсгэх чадалтай ажээ. Уг дроноо “Haeil-2” стратегийн шумбагч зэвсгийн систем хэмээн нэрлэсэн байна.

“Haeil-2” шумбагч дрон нь Умард солонгосын зүүн эргийн бүсэд өнгөрсөн мягмар гаргаас баасан гарагийн хооронд 71 гаруй цагийн турш наймын тоо хэлбэрийн зууван траектортой замаар нийт 1000 км тууллаа гэж KCNA—ын мэдээнд дурдав.

This undated picture taken from the period of April 4 to 7, 2023 and released by North Korea's official Korean Central News Agency (KCNA) on April 8 shows an underwater strategic weapon system submerging in the East Sea, also known as the Sea of Japan. - North Korea claimed April 8 it had tested another underwater nuclear attack drone, in its latest response to South Korean and United States military drills, though analysts have questioned whether Pyongyang has such a weapon. (Photo by KCNA VIA KNS / AFP) / South Korea OUT / ---EDITORS NOTE--- RESTRICTED TO EDITORIAL USE - MANDATORY CREDIT "AFP PHOTO/KCNA VIA KNS" - NO MARKETING NO ADVERTISING CAMPAIGNS - DISTRIBUTED AS A SERVICE TO CLIENTS / THIS PICTURE WAS MADE AVAILABLE BY A THIRD PARTY. AFP CAN NOT INDEPENDENTLY VERIFY THE AUTHENTICITY, LOCATION, DATE AND CONTENT OF THIS IMAGE --- / (Photo by STR/KCNA VIA KNS/AFP via Getty Images)

Мэдээнд дурдагдаж буй энэхүү дроны туулсан замын урт нь Японы тэнгисийг гаталж, арал улсын эрэгт хүрэх бүрэн боломжтой зай юм.

Гуравдугаар сарын сүүлээр хийсэн өмнөх туршилтын үеэр “Haeil-1” шумбагч дрон 600 км зам туулсан гэж Умард Солонгосын хэвлэлүүдээр мэдээлсэн.

Тэгвэл энэ удаагийн буюу сүүлчийн туршилтаар шумбагч дрон Өмнөд Хамён мужийн боомтоос холгүй орших усан доорх байг дэлбэлжээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button