СПОРТ

Жүдо бөхийн Азийн цомоос Ц.Эрдэнэцэцэг мөнгө, М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны өсвөр үе, залуучуудын Азийн цомын тэмцээн Казахстаны Алматы хотод боллоо.

Манай өсвөрийн жүдоч охид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа гуравдугаар байрт жагсав. Харин залуучуудын ангилалд манай жүдочид нэг мөнгө, нэг хүрэл медальтай эх орондоо ирэхээр боллоо.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд "Мон-Алтиус, Цагаанбаатар" академийн тамирчин Цогбадрахын Эрдэнэцэцэг мөнгө, 52 кг-д энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-д улсаа төлөөлөн оролцох "Гүрү дожо" клубийн тамирчин Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-10 09:26

Шинэ үе хүч түрэн гарч ирж эхэлж байгаан байна даа

Зочин
Зочин
2023-04-10 09:30

Баяр хүргэе!
Тамирчин охидуудаараа бахархаж байна.

Зочин
Зочин
2023-04-10 11:04

amjilt husye!

Холбоотой мэдээ

Back to top button