Нийгмийн

ХЭҮК: Хэнтийн Хэрлэн сумын дотуур байр сурагчдаас 30 мянган төгрөгийн төлбөр авдаг

Хүний эрхийн үндэсний комиссын 22 дахь тайлангаас хүүхдийн эрх зөрчсөн зарим тохиолдлыг онцолж байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЕБС-ийн дотуур байр хүүхдүүдээсээ 30 мянган төгрөгийг төлбөр нэрээр буюу хууль бусаар авдаг нь баримтаар нотлогджээ. Мөн дотуур байр нь бясаатай, хүүхдүүдийг унтаад сэрэхэд хазсан байдаг тухай хэлсэн байгаа юм.

Кэйс-1

Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Хан Хэнтий цогцолбор” сургуулийн дотуур байр 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд тус бүрээс 30.0 мянган төгрөгийн төлбөр хурааж авсан. /Суралцагчтай хийсэн ярилцлага болон баримт бичгийн хяналт шалгалтаар тогтоогдсон/

"Бичгийн шүүгээ, угаалгын машин, сандал, ширээ, хөшиг зэргийг бид гэрээсээ авч ирдэг. Ээж, аав авч өгсөн"

/Суралцагчидтай хийсэн бүлгийн ярилцлагаас /

Кэйс-2

"Манай өрөө бясаатай. Унтаад босоход зөндөө хазсан байдаг. Байрын багшид хэлж хор цацуулдаг боловч ерөөсөө арилдаггүй. Бясааны тос авч түрхдэг. Гэрлээ асаахаар өрөөний ханан дээр бясаа явж байдаг. Манай өрөөний ханын цаасыг хуулсан ч бясаа арилаагүй"

/Суралцагчтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас/

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Danxan tolgoit saidaa x
Xentiin surguuliin dotuur bairnii asuudliig ochij shalgaad xuuxduudiig toxi tuxtai orchind amidruulax talaar arga xemhee avaarai

Холбоотой мэдээ

Back to top button