СПОРТ
Б.Энххүслэн Монгол, Тайландын дээд амжилтыг шинэчилж, ДАШТ-ий эрхээ авлаа

Усанд сэлэлтийн ОУХМ Б.Энххүслэн Тайландын аварга шалгаруулах тэмцээний 200 метрийн чөлөөт сэлэлтэд 02:01:41 цагийн амжилтаар Монголын болон Тайландын УАШТ-ий рекорд амжилтыг эвджээ.
Тэрбээр энэ амжилтаараа 2023 оны долдугаар сард Японы Фүкүокад болох ДАШТ-ий "B" цагийг биелүүлж оролцох эрхээ албан ёсоор баталгаажуулсан байна.
Мөн өнгөрсөн жил тус тэмцээнд оролцохдоо зургаан зайд Монгол Улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Б.Энххүслэн усанд сэлэлтээр Тайланд улсад хүрч байгаа билээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Усан дунд төрж өссөн хүмүүсийн дээд амжилтыг эвдэнэ гэдэг гайхамшигтай. Үнэхээр бахархмаар сайхан амжилт баяр хүргэе. Гэхдээ зүгээр асууж бгаа юм шүү. Ер нь �##�ь ч улсын уашт-нд өөр улсын иргэн хүн орж болдог юмуу.