СПОРТ
Ч.Отгонтуяа алтан медалийн төлөө барилдана

Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 9-14-нд болж байна.
Өнөөдөр эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын барилдаанууд эхэлж манай таван бөх дэвжээнд гарснаас хагас шигшээд “Алдар” спорт хорооны тамирчин спортын мастер Ч.Отгонтуяа үлдлээ.

Тэрбээр хагас шигшээд Казахстаны Марина Седневаг ялснаар алтан медалийн төлөө орой 20.00 цагаас барилдах боллоо.
Ч.Отгонтуяа энэ барилдаанаа Японы Катаокаг 6:1 илүүрхсэн ДАШТ-ий хос хүрэл медальт Хятадын PANG Qianyu-тай хийнэ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.