СПОРТ

Б.Батсуурь Азербайжаны лигт аваргын төлөө тоглохоор шалгарч үлдлээ

Монголын волейболын үндэсний дээд лигийн “Өмнөговь Шанх” багийн ахлагч, үндэсний шигшээ багийн тамирчин Баттөрийн Батсуурь Азербайжаны лигт тоглож байгаа билээ. 24 настай түүний хувьд Монголын эрэгтэй волейболчдоос гадаадын лигт легионероор очсон гурав дахь тамирчин болсон юм.

Тэгвэл Б.Батсуурь дөрвөн сар үргэлжилж буй тус улсын лигт багийнхаа хамтаар хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, аваргын төлөө тоглохоор шалгарч үлдлээ.

Түүний тухай сонирхолтой 16 баримт:

  • Төрсөн газар: Өмнөговь аймгийн Булган сум
  • Мэргэжил: Эрх зүйч /Их засаг их сургууль/
  • Өндөр: 190см
  • Харьяалагддаг клуб: Өмнөговь Шанх Транс
  • Өмсгөлийн дугаар: 7
  • Төрсөн он, сар, өдөр: 1998.11.05
  • Цол, зэрэг: Спортын дэд мастер
  • Довтлогооны өндөр: 340 см
  • Хаалт: 318 см
  • 10 настайгаасаа эхлэн волейболын спортоор хичээллэсэн
  • Тасралтгүй 14 жил хичээллэж байгаа
  • 2018 оноос "Эрчим" клубт харьяалагдаж тус багийн хамт 2018, 2019 оны залуучуудын улсын аваргаас алтан медаль хүртсэн
  • 2019 оны УАШТ-ий үнэ цэнтэй тоглогч
  • Түүний аав Баттөр волейболын спортын дасгалжуулагч
  • Батсуурь волейболын спортын хувцас, хэрэглэлийн томоохон бренд болох "Mizuno", "Asics"-ийн нүүр царайгаар ажилладаг
  • Түүнийг спорт сонирхогчид, хүрээллийнхэн "шал, тааз" Батсуурь хэмээн нэрлэдэг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button