СПОРТ

Дэлхийн аваргаас 27 медаль хүртсэн оюун ухааны тамирчид эх орондоо ирлээ

Дөрөвдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулсан Спорт өрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 17 улсын 367 тамирчин 13 насны ангилалд өрсөлдлөө.

Тус тэмцээн “Ганцаарчилсан”, “Хос”, “Багийн буухиа” болон “Гэр бүл” гэсэн үндсэн дөрвөн төрлөөс гадна улс бүрийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчид болон багийн өрсөлдөөнүүд явагдаж тэмцээн маш сонирхолтой болж өндөрлөсөн юм.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар хот болон орон нутгаас шалгарсан шигшээ багийн 5-58 насны 39 тамирчин оюун ухаан, хурд, авхаалж самбаагаараа өрсөлдөж 27 медаль хүртлээ.

Монгол Улсын шигшээ баг 2021 онд болсон дэлхийн аваргын тэмцээнээс таван медаль хүртэж байсан бол энэ удаа медалийн хур буулгаж, бахархам амжилтыг үзүүлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

сайхан мэдээ байнаа

Зочин
Зочин

Ёстой бахдам, Юун Сумо үсний найранд мордох, Бахдам хүмүүс чинь эдгээр хүмүүс л байдаг шүү...

Зочин
Зочин

Please point site

зочин..
зочин..

Баяр хүргээд ч барамгүй.

Холбоотой мэдээ

Back to top button