СПОРТ
Чөлөөт бөх: МУГТ Б.Болортуяа ААШТ-ний хагас шигшээд шалгарлаа

Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний 53 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын О-Хьюн Ёныг 10:0-ээр ялав.
Ингэснээр манай бөх хагас шигшээд Японы бөх Акари Фүжинамитай хүч үзэхээр учраа таарч байна. Б.Болортуяа түүнтэй хоёрдугаар сард “Загреб Опен” тэмцээний финалд анх удаа таарч ялагдсан юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.