УРЛАГ

Ё.Далх-Очир: Бүтээлд минь бурантаг хийсэнд дургүйцэхгүй, гэхдээ урлагийг хэрэглээтэй андуурч байх шиг

Хан-Уул дүүрэгт байрлалтай "Торгон зам" хэмээх тэмээн жингийн барималд орон нутгийн иргэд өөрсдийн санаачилгаар бурантаг хийсэн.

Тодруулбал, Увс аймгийн малчин Ч.Долгормаа "Тэмээд заавал бурантагтай жинд явдаг. Нүүдэлчин соёлоос алсарч буй залуус маань бурантаггүй тэмээн жингийн хөшөөг хараад буруу ойлголт авах вий гэж бодоод, санаачилгаараа бурантагтай болголоо" хэмээсэн юм.

"Торгон зам" нь контемпорари урлагийн "Хөх нар" төвийн үүсгэн байгуулагч, зураач, барималч Ё.Далх-Очирын бүтээл юм.

Урлагийн бүтээл нь өөрийн гэсэн хэлэмж, хэлбэртэй байдаг. Хэв маяг, хамаарах урсгалаасаа шалгаалаад бүтээл заавал бодит байдлыг, ахуй соёлыг реалист хэлбэрээр буулгасан, дуурайсан байх албагүй. Уран бүтээлч хэчнээн реалист ажилласан ч концепц нь бодит байдлаас тодорхой хэмжээнд зөрүүтэй, эсвэл бодит байдалд оршдоггүй, төсөөллийн элементийг агуулсан байх боломжтой.

Нөгөө талаар бүтээл бол уран бүтээлчийн оюуны өмч юм.

Тэр утгаар "Торгон зам" хэдий олны нүдэнд дэлгэгдсэн, том орон зайг эзлэн оршдог ч иргэд бурантаг авчирч хадсан нь уран бүтээлчийн өөрийн санаа, зорилгоос хазайж тусах боломжтой.

Энэ талаар Ё.Далх-Очирын байр суурийг сонслоо.

Тэрбээр "Би нэг их тоохгүй байгаа. Хүмүүс ихэвчлэн холоос л харна, бурантаг баримлын илэрхийлэмжид төдий их өөрчлөлт оруулаагүй байсан. Алсаас л ганц харсан. "Миний бүтээл" гэдэг байдлаар туйлширч хандахгүй. Яах вэ, хүмүүс уран бүтээл биш ахуйн хэрэглээний нүдээр хараад байх шиг байна л даа. Би тоохгүй ээ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тнт
Тнт
4 сар 13, 2023 09:09

урлагийн хүн нь урлагаараа энгийн хүн нь энгийнээр хараад баясаад явахад л болно дөө

Зочин
Зочин
4 сар 13, 2023 09:17

Өвөр монголд яг адилхан хувилбар байгаа нь ямар учиртай юм бол доо.

зөв санаа байна
зөв санаа байна
4 сар 13, 2023 10:31

тэмээ сайхан амьтан шүү

зочин
зочин
4 сар 13, 2023 10:43

урлаг бол урлаг бүгдийг махчилхгаад дайрах юм.бидний хийсвэрлэн бодох орон зайг үлдээгээч ээ..хөдөөний дүүфүүдээ.хөдөө хээрээ л тэмээгээ бурантаглж,морьдоо хазаарл..

Увс
Увс
4 сар 13, 2023 10:59

Казакстанд яг адилхан ийм тэмээний хөшөө байдаг. Хэн хэнээсээ хуулсан юм бол доо. Үүнд тайлбар хэрэгтэй байхаа

Зочин
Зочин
4 сар 13, 2023 11:29

Сэтгэл амирлуулсан сайхан бүтээл

Тунгалаг
Тунгалаг
4 сар 13, 2023 11:48

Урлагийн бүтээлд гар хүрч болохгүй! Ямар бүдүүлэг юм бэ.????

Зочин
Зочин
4 сар 13, 2023 13:41

Хүний бүтээл, бусдын өмчид х�##�дах эрх энэ м�##�наасаа ялгарахгүй дуракудад байхгүй

Цэрэнпунцагжав
Цэрэнпунцагжав
4 сар 13, 2023 14:51

Наадах чинь урлагтай ямар ч хамаа бхгүй.!

Зочин
Зочин
4 сар 13, 2023 16:38

Бурантаг байх естой зүйл Энэ эмэгтэй сайн үйлс бүтээсэн Хөшөөн бурантаг хийгэжд гое харагдаж байнлээ

Зочин
Зочин
4 сар 13, 2023 17:45

Бурантаг хийсэн нь зөв шүү.Хэзээ ачаа ачсан жингийн тэмээ дур дураараа бурантаг оосоргүй явж байсан юм бэ.Урьд нь хоорондын холбоос үгүй сонин харагддаг байсан.Харин хэн нэг нь бурантаг оосор хийж нэгдмэл болгожээ т�##�архууштай.

Зочин
Зочин
4 сар 13, 2023 22:36

Оркууд хэтэрхий туйлширч байна шүү.Хүний хийсэн урлагийн бүтээлийг оролдож өөрчилж болохгүй зохиогчийн эрх гэх мэт х�##�дашгүй хамга�##��##�т байдаг юм.Өрийхөө м�##�ыг сайн м�##�лахыг бод.

Зочин
Зочин
4 сар 14, 2023 20:31

Ажилсаг, сэтгэлтэй эмэгтэйд баярл�##�аа. Газрын холоос зорьж ирээд бурантаг хийжээ.

Холбоотой мэдээ

Back to top button