СПОРТ

Чөлөөт бөх: Зургаан жилийн турш нэг ч ялагдаагүй 19 настай Акари Фүжинами

Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн "Астана-2023" тэмцээн үргэлжилж буй. Тус тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар эмэгтэйчүүдийн төрөлд манай улсаас хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртээд байна.

Энэ удаагийн Ази тивийн аваргын тэмцээнд оролцож түрүүлсэн Японы бөх Акари Фүжинами чөлөөт бөх сонирхогчдын гайхшралыг дахин төрүүлэв. Тодруулбал, түүний энэ ялалт дараалсан 119 дэх ялалт нь байв. Өөрөөр хэлбэл, зургаан жилийн турш гадна, дотны ямар ч тэмцээнд ялагдал хүлээгээгүй гэсэн үг. Ингэхдээ дотоодын 21, гадаадын 11 тэмцээнд аваргалаад байгаа аж.

Японы эмэгтэй чөлөөт бөхийн залуу од, 19 настай ялагдашгүй тамирчин Акари Фүжинами өчигдөр Ази тивд аваргалснаар ийн 32 дахь тэмцээндээ дараалан түрүүллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button