СПОРТ

Д.Мөнхзулын олон улсын мастер цолыг баталгаажууллаа

2022 оны өсвөрийн шатарчдын 15-16 насны охидын ангилалд "Гэгээн арвай" клуб, Төрийн банкны тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлж, дэлхийн хошой аварга болсон.

Ингэснээр түүний хувьд Олон улсын мастер /WIM/ цолны болзол хангаж цолоо ахиулсан. Тэгвэл түүний Олон улсын мастер цолыг дэлхийн шатрын холбоо өчигдөр баталжээ.

Д.Мөнхзул одоогоос есөн жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохин байгуулсан Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны дэлхийн аваргын цомоо өргөж байсан билээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Би Бат
Би Бат

Ийм мундаг охинд баяр хүргэж улам өндөр амжилт гаргаж эх орныхоо нэрийг олон,олон тэмцээнд алдаршуулаарай гэж хүсье! Монгол тамирчдын минь алдар бадраг!

Холбоотой мэдээ

Back to top button