СПОРТ
ОУХМ З.Занабазар чөлөөт бөхийн Азийн аваргын шөвгийн дөрөвт үлдлээ

Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Казакстан улсад гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн төрлийн 57 кг-ын жинд дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж буй ОУХМ З.Занабазар хэсгээ толгойлон барилдаж байгаа тул эхний даваандаа гоц мөргөсөн.
Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймд Тажикистаны Сунатилло Бобоевтой барилдаж 9:0-ээр ялалт байгууллаа. Ингэснээр түүний хувьд хагас шигшээд Кыргызстаны Алмаз Сманбековтой хүч үзэхээр болов.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.