Улс төрийн мэдээ
Сонгуулийн сурталчилгааны зардлыг 48 хувь бууруулна
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.
Энэ үеэр Монгол Улсын УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, АН-ын бүлгээс мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм. АН-ын зүгээс 48:28 хувилбарыг дэвшүүлж буй.
Тэгвэл квотын тооноос гадна сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах талаар хуулийн төсөлд тусгасан. Тодруулбал, сурталчилгааны нийт зардал 48 хувиар буурах урьдчилсан тооцоотой байгаа ажээ .Ингэхдээ дараах сурталчилгааны хэрэгслүүд тус бүрд нь хэчнээн хувь буурах талаар танилцуулсан юм. Үүнд,
- Тээврийн хэрэгсэл 50
- хэвлэмэл материал 50
- ухуулах хуудас 30
- зурагт самбарыг 60 хувиар бууруулахыг төсөлд тусгасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.