СПОРТ
ОУХМ Т.Тулга чөлөөт бөхийн Азийн аваргад үзүүрлэлээ

ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга Ази тивд үзүүрлэлээ. Тодруулбал, Астанагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ын жинд барилдаж өнөөдөр орой мөнгөн медалийн эзэн болов.
Тэрбээр үдээс өмнө эхний даваанд гоц мөргөсөн бол харин шөвгийн наймд 23 хүртэлх насны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 4:0-ээр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Узбекистаны Умиджон Жалоловыг 5:2-оор тус тус ялсан юм.
Харин медалийн өнгөө хувиргах боломжтой алтын төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн болон Азийн аварга, Ираны бөх Рахман Амузадтай анх удаа таарч барилдан 1:3-аар ялагдлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.