Эдийн засгийн мэдээ

Молибден, зэсийн нөөц бүхий "Зуун мод" төслийн өрөмдлөгийг эхлүүлнэ

Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Erdene Resource Development" компанийн эзэмшдэг Зуун мод ордын өрөмдлөгийн ажлыг эхлүүлэхээр болжээ.

Тодруулбал, тус компанийн зүгээс Зуун мод ордод хайгуул, металлургийн судалгаа болон инженерчлэлийн ажлын бүрэн хийсэн болохыг мэдээлэв. Улмаар энэ оны хоёрдугаар улирал буюу 4-6 дугаар сарын хооронд хэрэгжих "Зуун мод" төслийн хүрээнд тус компани нэмэлтээр 4000 метрийн алмазан өрөмдлөг хийх төлөвлөгөөтэй байгаа юм.

2011 онд хийсэн үнэлгээгээр тус орд нь 124 мянган тонн молибден, 150 мянган тонн зэсийн нөөцтэй хэмээн тооцоолсон. Тус ордын талбай нь Азидаа хамгийн том хөгжүүлэлт хийгээгүй талбай билээ.

Сэргээгдэх эрчим хүч, уламжлалт эрчим хүчний салбарт эрэлт өндөр байгаа молибдений түүхий эдийн үнэ одоогоор Лондоны Металлын биржид фунт нь 21 ам.доллар байгаа билээ. 2017 онд долоон ам.доллар хүртэл бууралтыг үзүүлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-14 14:35

Энэ хаана байдаг орд вэ? Сэтгүүлч байршилыг нь тодорхой бичээчээ.

Зочин
Зочин
2023-04-16 08:31
Reply to  Зочин

ТОМ ТОМ ОРД ОЛДОЖ АШИГЛАХ ТУСМАА АРД ТҮМЭН НЬ УЛАМ ЯДУУРЧ ДАРГА НАР НЬ БҮДҮҮРЧ (ХЭДЭН АРВАН ТЭРБУМААР НЬ ГЭРТЭЭ ХАДГАЛЖ ) БАЙХ ЮМ. Төв аймаг байдаг орд юм болов уу.

зочмняг 9зочимаа
зочмняг 9зочимаа
2023-04-14 16:28

уул усаа ухаад л ухаад л хөгжвөл хөгжихээр баялгаасаа ард түмний амьдр�##� сайжирь�##� сайжирахаар л боллоо 1000 орд бгаад ч хамтдаа Манан идсээр бирд Багабаньди Баяр Бачрцогт Элбэгдохж Энхбачр Очирбатынхан л үё үёээрээ идсээр дуусна биз

Зочин
Зочин
2023-04-14 21:31

Бас өрийн уурхй юу

Зочин
Зочин
2023-04-15 10:33

Монголдоо ашиггүй бас нэг төсөл нэртэй луйвар биз дээ бас л

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2023-04-15 13:01

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ГЭЭД ЗУРГАН ДЭЭРХИ ХЭД Л ИДЭЖ БАЯЖИХ БИЗ. ЯМАР Ч АЛТ, ЭРДЭНЭСЭЭ УХААД БАЯЖДАГГҮЙ БАЙЖ ЗҮГЭЭР Л БАЫЛГАЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. ТА ХЭДЭЭР МОНГОЛ УЛС ДУУСЧИХГҮЙ Л БАЙМААР ЮМ. ЯАСАН УСАН ТЭНЭГ, ШУНАЛЫН ДЭВНҮҮД ВЭ.

Зочин
Зочин
2023-04-15 16:43

Оюутолгойн молибден болон бусад ховор элементүүдийг яаж тооцдог юм бол?

Wall street
Wall street
2023-04-16 18:02

Энэ ордыг ашиглаад дахиад өрөнд орж байгаа гэсэн шүү, Канадын компанитай яг Оюу Толгой шиг гэрээ хийсэн байна, манай эзэмшил гээд 34 хувь нь зээл тэр нь маш өндөр хүүтэй 5 жил бүх төрлийн татвараас чөлөөлөгдөнө дөө баялгын эзэд минь...

Холбоотой мэдээ

Back to top button