Top StoriesУлс төрийн мэдээ

Танилц: ЗГ-аас ҮХНӨ-ийн төслийг бэлтгэж, УИХ-ын гишүүний тоог 152 болгохоор тусгажээ

Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхийг өчигдөр /2023.04.14/ бэлтгэж, дуусжээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд нараас сонгуулийг 38:38 харьцаатай холимог тогтолцоогоор явуулах хуулийн төсөл санаачилсан. Улмаар Үндсэн хуульд гар хүрэхгүй нь, зөвхөн сонгуулийн тогтолцоогоо л холбогдох хуулиа засах хэлбэрээр өөрчлөх нь гэсэн ойлголт бий болоод байв. Энэ долоо хоногт Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн.

Гэхдээ МАН-ын зүгээс удаан хугацаанд ярьж буй гол чухал үзэл санаанууд Үндсэн хуулийн шинэчлэлээр хийгдэх учиртай тул бүр орхих эсэх нь анхаарал татсан. Нөгөө талаар, сонгуулийг 38:38 харьцаагаар хийвэл пропорциональ 38 суудлыг сонгох жагсаалтад багтахын төлөөх марафон эхэлж таарна. Энэ 38-д багтахын тулд УИХ-ын гишүүдийн тоо 76-аас нэмэгдэж байж, өнөөгийн парламентчдад боломж олдох магадлалтай.

Энэ үүднээс Сонгуулийн тухай хуулиа батална, араас нь ҮХНӨ ч хийнэ гэсэн дүр зураг үүссэн.

Тэгвэл өчигдөр Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхээ дуусгасан бөгөөд онцлох заалтуудыг танилцуулъя.

ҮХНӨ-ийн төсөл гурван бүлэгтэй байна.

Нэг: Хүний эрхийг хамгаалах

1.1 - Хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх

“66.1.Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай
маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр
хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр
гаргана.”

“66.2.Үндсэн хуулийн цэц нь Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс
доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн
үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн
тухай маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна.”

“65.1.Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их
Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын
Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Үндсэн хуулийн цэцийн
гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно.”

1.2 - Иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаатай хангах

“19.12.Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй
тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.” гэснийг хасах.

Хоёр: Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх

2.1 - Сонгуулийн холимог тогтолцоог тусгаж, иргэдийг төлөөлөх парламентын
чадавхыг нэмэгдүүлэх


“21.1.Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан
зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно.”

Гурав: Төвлөрлийг сааруулах

3.1 - Хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хэт төвлөрлийг сааруулж, Улаанбаатар
хотын түгжрэлийг бууруулах


“13.1.Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага байнга оршдог хотыг Улсын
нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн.”


Засгийн газраас бэлтгээд буй ҮХНӨ-ийн төсөл нь ийм цомхон байна. Бүр базаж хэлбэл, гурван бүлэгт зургаан зүйл заалтын л засвар хийхээр тооцжээ. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг гурав, гурваар нь өөр субъект томилох, нэг хүнийг дахин томилох боломжгүй байх зэргээр өөрчлөх нь цэц дээр сүүлийн хугацаанд өрнөсөн улс төрөөс хараат процессуудыг хаах агуулгатай гэж тайлбарлажээ.

Харин сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах бөгөөд 76:76 харьцаатай байна гэсэн нь УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохоор тусгасныг харуулж байна.

Харин Нийслэл Улаанбаатар хотыг статусыг Үндсэн хуульд ийн шигтгэж өгснөөр төрийн зарим байгууллагыг Нийслэлээс нүүлгэх, төвлөрлийг сааруулж, хөдөөгийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой гэжээ.

Эл төслөө Засгийн газар хэзээ хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь тодорхойгүй ч ирэх долоо хоногоос хөдөлж эхэлнэ гэдэг мэдээлэл бий юм.

ӨМНӨХ КОНТЕНТ:

Гишүүдийг жагсаалтаар айлгаж, намуудыг хуулиар найрч, ҮХНӨ явуулах операц

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Yu ve bolio ard tumen 76 in shunalig diilehgui bhad yun 152 ve

Монгол
Монгол
Reply to  Зочин

152 гишүүнтэй болвол ядаж олон нам орж ирнэ нэг нэгэндээ тавих хяналт нэмэгдэнэ тэгэхээр хамаагүй хулгай хийж хуйвалддаг боломж нь багасна, сонгуулийн олон тойргуудыг цөөн том тойргууд болгох, сонгуулийн сурталчилгааг дан гишүүд хийж бөөн зардал гаргадгийг болиулж нам нь сурталчилгаагаа хийдэг болгох, зөвхөн 2 нам мафи байдлаар хайрцаглаад хүн сонгуулахаар түлхдэг түүнийг нь сонгохоос өөр аргагүй сонголтгүй сонголт болдог сонгуулиудыг хаах хэрэгтэй байна

Зочин
Зочин
Reply to  Монгол

Хэний үгийг дуурайгч хөөрхи амьтан

Зочин
Зочин

МАНын хулгайчуудаар ҮХНӨ хэлэлцүүлмээргүй байна.ДУРТАЙ ҮЕДЭЭ ӨӨРСДӨӨ ТААРУУЛЖ ХУУЛЬ ӨӨРЧИЛЖ БОЛОХГҮЙ ЭЭ. АРД ТҮ
МНИЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТААР ҮХНӨ ийг хэлэлцэхгүй гэсэн шүү МАНгаруудаа . 76 г яая гэж байж 150 гишүүнтэй бол МАНын 49 гишүүн ЖДҮХС г зохион байгуулалттай цохидог нөхөд 80 хүрчихнэ.

Зочин
Зочин

150 хоолны сав малтай болох нээ дээр нь хулгай хийнэ бүтэхгүй энэ улс

Зочин
Зочин

май шүү оюулзгана гээч гөлөгөө

Зочин
Зочин

Энэ хэд дахин төрд суух нүхээ малтаж байх шив дээ!!! Одоогийн 76 хулгайч луйварчдыг яая гэж байхад тоогоо нэмэх тийм сайн зүйл биш дээ!!! Мөн ямарч сонгогчгүй луухагрууд хэтэвчээ л зузаатгахыг л бодож суух биз дээ!!!

Зочин
Зочин

Ард түмэн бослогод нэгдэх гол шалтгаан нь одоогийн 76 гишүүдийг 152 болгон өөрчлөх хуулийн төсөл болно, батлуулна гээд хэлэлцээд үзээрэй 7 хоногийн дотор Сүхбаатарын талбайд иргэд жагсана,
Гэхдээ гишүүдийн тоог 152 болгохыг эрс эсэргүүцнэ гэж иргэдийн сэтгэлзүйн эмзэг байдлыг ашиглан хорлохоор хүлээж байгаа луйварчид байгаа

Зочин
Зочин

Холимог тогтолцоог авч болно. Гишүүдийн тоог нэмж ч болно. Гэхдээ эхлээд одоогийн тойргийн тоог томсгож цөөлөх хэрэгтэй. Улаанбаатар нэг тойрог, аймгуудыг бүсчилж хүн амын тоог харгалзан 2-3 аймгийг нэг тойрог болгож 8-9 тойрогт 3-5 нэр дэвшигч байхаар тооцох хэрэгтэй. Ингэхэд 50 орчим нь мажериатораар, мөн хэмжээнийх пропорцианалаар гэхэд гишүүдийн тоо 100- аас дээш байх шаардлагагүй . 152 бол бүр ч биш, солиорол болно. Үүнийг сонгогчид хүсээгүй, хүлээж авах ч үгүй.

Зочин
Зочин

70 аад хулгайч луйварчид суганы үс бөгсний алчууруудтайгаа улс орныг самарч дуусгаж байхад юун 152 хулгайч вэ. Новшнууд сонгогдож чадахгүй дээ ингэж хөгөө тарьж байна уу

Янжив
Янжив

Бүх ард түмний хөрөнгөөс хулгайлах ,хээл хахуульгүй болж ЦАЛИН ,ТЭТГЭВЭР нэмэгдэх нөхцөл бүрдвэл УИХын гишүүдийн тоо хэд байсанч яахав.Хамгийн гол нь үйлдвэржүүлэх асуудал чухал байна

Зочин яана даагжүүлэхийг
Зочин яана даагжүүлэхийг

хүний нүүр эгцлэн харж чадахгүй болсон хүмүүс нуугдаж тооноор орж ирэх нь.юун 152 вэ?.

Зочин
Зочин

152 ЖДҮ чин Нүүрсчин энэ улс орон татвар төлөгчид чинь даах чадвар алга байна шүү. Арай хэтэрлээ

Зочин
Зочин

За больёо. Ард түмнээ ингэж доромжилж дорд үзэж болохгүй. Юун Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт вэ? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг монголын бүх иргэд эсэргүүцэж байгаа.

Элдэв Очир
Элдэв Очир

МАН одоо болно. Солиорол чинь хэтэрлээ.

Зочин
Зочин

Үндсэн хууль бол бусад хуулийн нэг адил дуртай үедээ мөрдөөд дургүй нь хүрвэл өөрчилдөг зүйл бишээ. Үндсэн хуулийг хүчээр өөрчлөх нь нүүрсний болон хөгжлийн банкны хулгайгаас илүү үр дагаврыг үүсгэж мэднэ шүү.

Зочин
Зочин

Хэрэггүй дээ, 76 гаагаа яая гэж байхад

Зочин
Зочин

150 хулгайчид боломж олгохоо болио өөрийгөө шүүрд оюулзганаа

Зочин
Зочин

Erunhiilugchiin zasaglaltai bolgoeoo 76 hulgaichiig dejeesen odoo 1 dahin nemegdeed ireheer hezvv boloh yum bna bolioo .....

Зочин
Зочин

Хулгайчуудаа тэгэж солиорохгүй шүү ард түмнийг тэгж доромжлохгүй шүү

Зочин бухимдагч
Зочин бухимдагч

Соц нийгмийн үед 11 хүн ут товчоо болоод л байсан.одоо 9 хүнтэй болгож 76 цөөлөх хэрэгтэй.

пүрэвжав
пүрэвжав

тэрчин соц энчин ардчлал нэгэн комнизм нөгөөн кавтлизм өөр сэстээм тэнэгээ нуулдаа

Уншигч
Уншигч

Nam nertei MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchid boloh ye yeiin 76 huvalz shaaruudiig 33 Jil tejeej , doromjluulj ongorooloo...
Odoo 150 ilyy nam nertei nertei MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin tsugluulgiig tejeeh boljee..

Эрдэнэбаяр
Эрдэнэбаяр

Энэ сонгуулийн тогтолцоо нь буруу шүү хүчээр олонхоороо шийдэх хэрэггүй цаг үеэ олоогүй ,иргэд үүнээс болоод саналаа өгөхгүй бол маш аюултай хойшид гарах үр дагаварын тооцох хэрэгтэй шүү .

Зочин
Зочин

Хуцаад бай

иргэн
иргэн

Май шүү,,,,,,,,,Хулгайч ,, Авилгачидынхаа цар хүрээг улам тэлэх бодлого явуулж байна,,,,,,,,,,Эсэргүүцэж байна,,

иргэн
иргэн

76 малаа яаая гэж байхад юун 150 ард түмнээ турааж алахнуу

Зочин
Зочин

Ээ бүү үзэгд нүгэл нөгөө хулгайчуудаа яая гэж байхад

Эрдэнэ
Эрдэнэ

Зсссссс

пүрэвжав
пүрэвжав

хараад байгаарай дан гахай

Зочин ҮГ
Зочин ҮГ

зөвхөн энэхэдэнасуудлаар хязгаарлахгүй ерөөсөө Үндсэн хуулийн бусад хэсэгт ямар өөрчлөлт шинэчлэлт засвар оруулах талаар өргөн санал авач судалж шийдвнрлүүлэх шаардлагтай байна аа. Түрүүчийн 1500 хүний санал бол нийт ард түмний санал бодлыг бүрэн орлож төлөөлөхгй шүү. тэр бол хууралт, домоглол, шүү

Зочин ҮГ
Зочин ҮГ

жагсаалтаар орох хүмүүсийн алаар өргөн олон нийтийн саналыг ямар нэг байдлаар авч дүн шинжилгээ хийсэн байх ёстой. тэдэнд хатуу шаардлага шалгуур тавих ёстой шүү

Нхрантуяа
Нхрантуяа

Дэмжихгүй ээ
Түүнийхээ оронд тэтгэвэр нэмэх
Нийгмийн талаар дорвитой арга хэмжээ авах

ЗОЧИН
ЗОЧИН

ДЭМЖИХГҮЙ БАЙНАААААА

Зочин
Зочин

152 хэтэрхий олон байнаа. Зуун ямаанд 60 ухна гэгч болно. 108 баййж болох юм

Зочин
Зочин

Сонгуулийн сурталчилгаанд ухуулагч хэрэггүй, ТВ -ээр нэг удаа танилцуулаад, автобусны буудал дээр бүгдийг нь жагсааж бичсэн зурагтай товч танилцуулга тавиад л болоо шүү дээ. зардлаа хэмнэ.

Erdene
Erdene

Энэ үнэхээр бүтэхгүй засаг юмаа

Зочин
Зочин

Хүний эрх болон нам байгуулах үндсэн хуулийн цэцтэй холбоотой өөрчилөлтүүд нь болох юум гэж бодъё гэтэл өөхөн дотор чулуу боож хазуулж болохгүй биз дээ эхэлээд ард түмэнээсээ их хурал 152 гишүүнтэй байж болох эсэхийг асууж тогтох ёстой дараа нь сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах бөгөөд намын жагсаалтанд орох нэр дэвшигчийн нэрийг заавал бичих гэж үндсэн хуулиар хуульчилж харин хэдэн хувийг хувь тэнцүүлсэн хэдийг нь нэр дэвшүүлж тойрогоос шууд сонгохоо сонгуулийн хуульдаа оруулж шийдвэрлэх хэрэгтэй ш дээ

Зочин
Зочин

Зөв шүү дээ

Зочин
Зочин

zuv.

Холбоотой мэдээ

Back to top button