Жүжигчин Б.Даваажав Р.Чойном агсны амьдралаар кино бүтээнэ

Жүжигчин Б.Даваажав нэрт яруу найрагч Р.Чойном агсны бодит амьдралаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийнэ.
Тэрбээр Р.Чойном агсны амьдралыг уран сайхны кино болгохыг олон жил төлөвлөн зорьж яваа бөгөөд ойрын өдрүүдэд хамтын ажиллагааны хүрээнд эхний уулзалтуудаа хийж эхэлжээ.
Тухайлбал, СГЗ, сэтгүүлч Г.Золжаргал, Р.Чойном агсны өвийг хамгаалах "Өд" сангийн хамт олонтой уулзах юм байна. Мөн жүжигчин залуугийн нүүр номондоо оруулсан нийтлэлийн дагуу иргэд нэрт найрагчийн бүтээлийн дээж болон мэдээллийг хуваалцахаас татгалзахгүйгээ илэрхийлсэн байна.
Жүжигчин Р.Даваажав тухайн бүтээлдээ Р.Чойном агсны амьдрал, уран бүтээлийн бодит түүхийг мэдэх, бүтээлийн дээжээс хадгалсан хүмүүс болон хамтран ажиллаж дэмжин туслах иргэд, ААН, уран бүтээлчидтэй хамтран ажиллахаа илэрхийлээд буй.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би энэ хүнээс дүү. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Гэхдээ оролдох юмаараа оролдоосой гэж бодож байна. Энэ гэлтгүй сүүлийн үед өөрөөсөө ахадсан зүйлээр их оролдох болсон сонин гарууд.
БАЙЛАА ГУТААХ НЬ ЭЭ