Танд хэрэгтэй

Салхин цэцэг өвчний 91 сая тохиолдол, 2000 нас баралт бүртгэгдэж байна

Салхинцэцэг өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Салхин цэцэг нь цочмог, системжсэн ихэвчлэн 13-аас доош насны хүүхдэд varicella zoster вирусээр агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг халдварт өвчин юм.

Одоогийн байдлаар Халдвар судлалын үндэсний төвд 40 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн дийлэнх нь 0-5 настай хүүхдүүд байна. Энэ өвчний нууц хугацаа 2-3 долоо хоног, өвчний үргэлжлэх хугацаа 4-7 хоног байдаг

Өвчний эхэн үед илрэх шинж тэмдэг
• Толгой өвдөх
• Ядарч сульдах
• Хоолонд дургүй болох
• Гэдэс өвдөх (1-2 өдөр)
Өвчний ид үед илрэх шинж тэмдэг
• Арьс загатнах
• Толбот, гүвдрүүт, цэврүүт тууралт гарах
• 38-39 хэм халуурах
• Амны хөндийд шарх гарах
Таны хүүхдэд болон танд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай өөрийгөө тусгаарлаж эмчид хандаарай.
Урьдчилан сэргийлэх арга

• Амны хаалт зүүх
• Дархлаагаа дэмжих
• Чийгтэй цэвэрлэгээг хийх
• Агааржуулалт хийх
• Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
• Өглөө, орой амны хөндий, хоолойг уусмалаар зайлах
• Вакцинд хамрагдах

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button