"БНХАУ руу иргэдийг суудлын тэргээр нь зорчуулахаар чармайж байна"

Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт дараах мэдээллийг нийтэллээ.
"Хил боомт нээлттэй болсноос хойш манай иргэд суудлын автомашинаараа БНХАУ руу зорчих хүсэлт их гаргаж байна.Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас Монгол, Хятадын хооронд иргэд суудлын автомашинаар зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр чармайж байна. Энэ хүрээнд хоёр талын холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, “Монгол, Хятадын хилийн авто замын боомтоор суудлын автомашиныг нэвтрүүлэх журам”-ын төслийг танилцуулсан. Энэхүү журмын төслийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын талтай тохирохоор ажиллаж байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрт суудлын автомашинаар харилцан зорчих зохицуулалтыг тусгахыг хичээж байгаа болно. Энэ асуудал ажил хэрэг болвол Замын-Үүд, Булган, Бичигт зэрэг урд хөрштэй хиллэдэг боомтуудаар иргэд суудлын автомашинтайгаа чөлөөтэй нэвтрэх бололцоо бүрдэнэ.
Мөн БООМТЫН СЭРГЭЛТ-ийн хүрээнд Байтаг боомтыг нээж байнгын ажиллагаатай болгосноор баруун хилээр жилд 5 сая тн нүүрс экспортлох, БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж аймагтай иргэд ААН-ийн хамтын ажиллагаа өргөжиж эдийн засаг тэлэх нөхцөл бүрдэнэ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаад Хятадууд чинь өөрсдийн хотоо манай УБ шиг хуучин машины түгжрэл үүсгэхийг хүсэхгүй л байх даа
Манайхан очоод шууд түгжрэлтэй болгоно
сонгууль дөхөөд энэ пизданууд автобусан дотор хүртэл явдаг болжээ, лалрууд.
Нүүрсний чинь хаагуур нь багталцаж чөлөөтэй нэвтрэх болж бн амьдралтай юм яриарай...
Завхан Тэс. Булган Тэшиг хилийн гарц нээгээчээ. Хуучин гарч орж болоод л байсан даа