СПОРТ

34 настай Мария Стадник Европ тивд 11 дэх удаагаа аваргаллаа

Хүн төрөлхтөнийг нэгэн дээвэр дор эвлэлдэн нэгтгэж чаддаг Олимпын наадамд дөрөв дараалан медаль хүртсэн чөлөөт бөхийн алдарт тамирчин Мария Стадник Европ тивд 11 дэх удаагаа түрүүллээ. Түүний хувьд дэлхийн аваргын тэмцээнд хоёр түрүүлж, гурван удаа үзүүрлэж, нэг удаа хүрэл медаль хүртсэн түүхэн амжилтын эзэн.

Одоо 34 настай Азербайжаны алдарт бөх Мария Стадник гэх энэ эмэгтэй Европ тивдээ 11 дэх түрүүгээ хүртсэн нь мөн л түүхэн амжилт байв. Украин гаралтай Стадник 2008 оноос хойш ЕАШТ, Европын наадамд 11 түрүү хүртээд буй нь энэ юм. Түүний тухай спорт сонирхогчид "хэрэв Стадник хоёр хүүхдээ төрүүлэх хугацаандаа тивийнхээ аваргын тэмцээнийг өнжөөгүй бол хэд дараалан түрүүлэх байсныг хэлж мэдэхгүй" хэмээн бичиж байна.


Мөн тэрбээр ирэх жилийн Парисын олимпод 36 настайдаа медаль хүртвэл бөхийн түүхэнд таван олимпоос дараалж медаль хүртсэн цорын ганц тамирчин болох юм.

Стадникийн Европын 11 түрүү:

  • "Тампере-2008" - 48 кг
  • "Вилунис-2009" - 48 кг
  • "Дортмунд-2011" - 48 кг
  • "Вантаа-2014" - 48 кг
  • "Баку-2015" Европын наадам - 48 кг
  • "Рига-2016" - 48 кг
  • "Нови-Сад-2017" - 48 кг
  • "Каспийск-2018" - 50 кг
  • "Минск-2019" Европын наадам - 50 кг
  • "Варшав-2021" - 50 кг
  • "Загреб-2023" - 50 кг 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-21 22:50

medeeg ingej l bolovsruulj bichmeer bga yum

Холбоотой мэдээ

Back to top button