Нийгмийн

Өлзийтийн постоор нэвтрэхийн тулд шатахууны машинууд ёмкостоо 10 саяыг төлж, хасуулж байна

ХУД-ийн нутаг дэвсгэр Өлзийтийн пост дээр 100 гаруй ачааны машин /ёмкость/ дөрөв дэх хоногтоо цаашаа гарч чадахгүй "хоригдож" байна. Учир нь шатахууны ачсан эдгээр машиныг замын стандарт таарахгүй, зам эвдэлнэ гэж болгоомжлоод явуулахгүй байгаа нь энэ. Гэхдээ хавар намар гэсэх, хөлдөх үеэр ингэж хорьдог. Бид тэнд явж чадахгүй, дөрөв хонож буй жолоочоос нөхцөл байдлыг тодрууллаа.

Тэрбээр "Хавар, намар л ингээд явуулахаа больчихдог. 150 мянгаар торгуулаад, эсвэл жолооч нар шөнө товчооны хүмүүс унтсан үед нь гараад явчихдаг. Энэ жил ч ийм байдлаар л яваад байгаа. Явалт болгон дээрээ торгуулах, шөнө болохыг хүлээх нь гээд жолооч нарт төвөгтэйгээс гадна уурхай дээр түлш тасарч ажил алдах гэх мэт их асуудал үүсдэг. Яг одоо үүссэн нөхцөл байдал бол арай өөр болчихлоо. Одоо энд бараг 100-гаад машин, эхнийх 4 дэх өдрөө хонох гэж байна.

Жолооч нар бүгд асуудлаа шийдүүлье гэсэн яриатай л байна. Зарим компани ачааг нь дундалж товчоон дээр пүүлүүлээд буцааж ачаад гаргье гэж байгаа. Гэтэл яг эд нарын өмнөөс төлөөлөөд асуудлыг шийдүүлэх хүн алга. Хэдий болтол ингэж зогсох нь тодорхойгүй. Яамныхан нь ч тоож байгаа юм алга.

Стандартын дагуу бол 44 тонноос илүү ачаа явуулахгүй гэсэн. Одооны энэ машинууд бол дундажаар 50 мянган литр ачдаг. Тэгэхээр стандарт барина гэвэл нэг машины ачааг 2 зөөх, ингэснээр 100 машин явдаг замаар 200 машин явах, тээврийн тариф 2 дахин нэмэгдэх, ажлын бүтээмж буурна.

Энэ мэтээр Улаанбаатараар зөөгөөд уурхайнуудыг хангаж чадахгүй. Тийм бага багтаамжтай машин ч Монголд цөөхөн. Одоо зарим жолооч нар ёмкостоо тайрч байна. Нэг машины ёмкост тайрахад 10 сая төгрөгийн хөлстэй. Тэгээд гар аргаар тайрахаар гагнаас нь задарч ачаагаа асгах эрсдэлтэй. Шатахууныг дундуур ачиж явж болдоггүй, яагаад гэвэл цалгиад машинаа унагаах, ёмкостоо задлах эрсдэлтэй байдаг. Ийм том багтаамжтай ёмкостыг анхнаасаа гааль дээр Монгол улсын стандартад таарахгүй гээд оруулахгүй байсан бол болох л байсан. Болно гэж оруулчхаад Стандартчилал хэмжилзүйн газар нь баталгаа хийж өгчхөөд, татвар юмаа ном журмын дагуу төлчхөөд байтал гэнэт л хүний эд хөрөнгийг үнэгүйдүүлээд явуулахгүй гэх юм.

Үнэхээр явуулахгүй бол чиргүүлүүдийг тайрч тааруулах ажлыг үнэгүй хийж өгөх хэрэгтэй. Стандартын дагуу 25 мянгаар урагшаа ачаа зөөхөд Өмнөговь, Дундговийн замаарх хөдөлгөөний ачаалал 2 дахин нэмэгдэж урт цуваа үүсч ердийн машинтай хүмүүс явахад нэн хүнд болох ба урт цувааг гүйцэж түрүүлэх гэж аваар осол гарах өндөр магадлалтай болно.

Ер нь бол хүнд даацын машинаас болж зам эвдэрч байгаа бол тэр энэ зам эвдэрмээр, гэтэл зарим газраа л эвдэрч байгаа нь тэр хэсгийн замын чанартай л холбоотой байгаа. Тэгэхээр биднийхээр бол энэ машинуудыг явуулдгаараа явуулаад явах бүрт нь өндөр татвар аваад тэр мөнгөөрөө замаа засаад байх нь л зөв шийдэл гэж харж байна" гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-22 13:03

Замаа эвдээд байв�##� бүр ч их хохиролтой доо

Цэцэг
Цэцэг
2023-04-22 13:12

Төлөөлөгчөа дундаасаа томилж өргөдөл хүсэлтээ бичээд холбогдох газрууддаа бүгдэд нь хурдаг өгч шийдвэрлэхийг шаардах ёстой ! Хэн нэгэн ирж туслана гээд кабиндаа суугаад байж таарахгүй ! Өөрсдөа л өарсдийнхөө төлөө гүйж хөөцөлдөж байж ажил бүтдэг болсон . Мөн газар дээр нь тв 8 зэрэг телевизийг дуудаж сурв�##�жлага мэдээ бэлтгүүлж шууд нэвтрүүлгэ хийлгэ!

Зочин
Зочин
2023-04-22 19:57

Авилгаа авахгүй бол түшмэдүүд хөдлөхгүй э

Zochi
Zochi
2023-04-22 22:58
Reply to  Зочин

Avilga avilga bas dahin avilga

Зочин
Зочин
2023-04-22 20:45

Чанаргүй зам тавиад хэдэн хүн хагартлаа баяжиж байхад түүн дээгүүр зорчдог хүмүүс нь хохирч байдаг. Бас стандарт гэж хуцнааа авилгач мангасууд.

Зочин
Зочин
2023-04-23 00:11

Нээрэн хэцүү юм. Төр нь ингээд л иргэдээ тарчлаагаад байдаг.

Сука
Сука
2023-04-23 06:21

Шатахууныг вагоноор л зөөмөөр байгаам..монголын төмөр замаа хөгжүүлж оросуудыг төмөр замаас хөөж явуулахгүй бол болохгүй юм байна..

Зочин
Зочин
2023-04-23 10:42

Төмөр замаар тээвэрлэ, төмөр зам таван толгой хүрсэн

Зочин
Зочин
2023-04-23 16:46

Хүнд ачаа зам эвддэг. Олон улсын стандартыг манайхан анхнаас нь хэрэгжүүлж сурах хэрэгтэй �##�ь юм болгон зөвхөн хувь амиа бодож байх юм дээ жолооч нар аа. Чи л болж байв�##� нөгөө �##�дартай Чингис бондын зээлээр барьсан замын насжилт 3 дахин богиносно шүү.

Зочин
Зочин
2023-04-23 18:05

Anhnaasaaa hogiin p###aanuud mni zamaa oligtoihon taviad hun amidrah nuhtsuliin burduuleldee huhai buusnuudee haraal idsen ene ulsad chn amidrah nuhtsul bnuu p###a umhii man aas saljiij taivshrah bhdaa

Oogiij
Oogiij
2023-04-24 09:53

Замаа стандартын дагуу олигтой тавичихаач, хүний ажил уяад жолооч нар ч амьдр�##�тай хүмүүс ачаагаа буулгаад хурдан харимаар л бгаа шдээ

Oogiij
Oogiij
2023-04-24 09:54

Замаа стандартын дагуу олигтой тавиачээ, жолооч нар ч ачаагаа хурдан буулгаад харимаар л бгаа шдээ

Зочин
Зочин
2023-04-24 22:14

Зам тээврийн сайд хэд хоног бодох бол харж л байя

Зочин
Зочин
2023-04-24 22:15

Замынхаа стандарыг, хүнд даацын машин миханизм явж болхоор тогтоож, шаардлага хангасан замыг хүлээж авдаг болох хэрэгтэй. Хоёрын хооронд, шаардлага хангахгүй замын стандартаа өөрчилж, нэг мөр мөрдөх хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-04-25 14:58

Замаа бодох нь зөв

Зочин
Зочин
2023-04-26 07:23

Дундговийн зам ч сархинаг болсон доо.Энд тэндгүй цөмөрхий,нүх, хөрөөний шүд согтуу мэт нүх тойсон жолооч нар ур чадвараа харуулж байна.Чойроос нэгдсэн журмаар шатахуунаа ачуулв�##� болохгүй юм уу.Хөдөө сумд газар билчээр гээд яах бол.Нөгөө Баттулгын төмөр замаар тээж болмоор.

Холбоотой мэдээ

Back to top button