Борзон: Анхны бичлэгийг ийм олон хүн үзнэ гэж бодоогүй, өнөөдөр дахиад нэг ковер цацна

Ганцаараа сөн түшээд харцаараа хүн ичээнэ
Хайр гэдэг том хичээл хайрлахыг сурахыг хичээнэ
Буцаагаад өгөх бишээ булаасан зүрх энчээ
Бүгдээрээ үнэн байх уу, будаггүй нүүр шигээ...
хэмээх "247 дахь клуб" дууг коверлон дуулсан Баянхонгорын хөвгүүд сошиал орчинд "бүүм" болж байна. Бид тэдэнтэй холбогдож ярилцлаа.
-Нийгмийн сүлжээнд дуулж байгаа бичлэг нь өндөр хандалттай, эерэг сэтгэгдэл дүүрэн байлаа шүү дээ. Аль сургуульд суралцдаг вэ, өөрсдийгөө танилцуулаач?
-Биднийг Б.Дагвадорж, Э.Бадраа, Б.Намгарренчин гэдэг. Бид Баянхонгор аймгийн "Эрдэнэмандал" сургуулийн 11-р ангид суралцдаг.
-Сэтгэгдлээ хуваалцаач, хүмүүсийг ингэж хүлээж авна гэсэн хүлээлт байв уу?
-Дуулсан бичлэгээ анх удаа нийтэлж үзлээ. Өчигдөр хоорондоо ярилцаж байгаад ийм шийдвэр гаргасан. Ингэж олон хүн үзэж, дуртай хүлээж авна гэж бодоогүй. Хүмүүс урмын үг харамгүй хэлж байгаа учир цаашид олон гоё ковер дуунууд хийх сонирхол төрж байна. Бид өнөөдөр орой дахиад нэг дуу нийтлэж үзэх бодолтой байгаа. Гэхдээ хараахан шийдэлд хүрээгүй л байна.
-Дараа жил төгсөх юм байна. Урлагийн сургуульд элсэх бодол бий юу?
-Бид дуулах дуртай. Сонирхлоорооо дуулдаг гэж хэлж болно. Хоёр маань бүжиглэдэг. Цаашид өөрсдийгөө хөгжүүлж энэ чиглэлээрээ урлагийн сургуульд элсэн суралцах сонирхолтой байгаа.
-Ямар уран бүтээлчдийг түлхүү сонсож байна, үлгэр жишээ авдаг ч юм уу?
-Бид "Gangbay" хамтлагийг түлхүү сонсдог. Өөрөөр хэлбэл үлгэр жишээ авдаг гэсэн үг. Дуунуудых нь утга агуулга, аялгуу, хийц, хэлбэр, тавилт маш их таалагддаг. Ирээдүйд тэдэн шиг уран бүтээлчид болохыг мөрөөддөг.
-Урлагийн уралдаан тэмцээнд оролцдог уу?
-Үгүй ээ. Бид гурав сонирхлоороо л дуулдаг. 12 дугаар ангиа төгсөөд СУИС-д элсэх бодолтой байгаа. Мөн гитар хөгжим тоглож сурахаар хичээж байна.
-СУИС-д дуулаачийн мэргэжлээр элсэх үү, эсвэл?
-Одоогийн байдлаар эцэслэж шийдээгүй л байна. Дуулах сонирхол байдаг хэдий ч урлагийн өөр чиглэлээр хөгжих боломжийг харж буй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
end uursdiinh ni duu gej ogt bicheegui ted ch yriagui bna. busdiin duug coverlood duulah ni bdag l zuil bzde. zuger l olnii anhaarliin tuwd orod ireheer ingej bichij nter. openmic nter geed eventuud zunduu boldog tend busdin duug coverloj duuldagtai l adil zuil bitgii jujeed bai l daa
Мундаг хөвгүүд
Хөөрхөн л дуулсан бна
huurhun yumaa. Amjilt amjilt
mundag unxerrr tgd tsaasda ilv olon duu hiigrre amjilt????
Амжилт хүсье
Энэ улсад зохиогчийн эрх мэрх гэж бдаг гэжүү шүүгч гэж байдаггүй шиг л юм ярьцгаах юмоо
ЗОХИОГЧТОЙ НЬ ХОЛБОГДООЧ ТА НАР ЯАГААД МОНГОЛД ЗОВЖ ХИЙСЭН НЬ ХЭН Ч БИШ ХУЛГАЙ ХИЙСЭН НЬ ОД БОЛДОГ ЮМ БЭ? ИЙМ ЮМЫГ ӨӨХШҮҮЛЭЭД ХЭВЛЭЛИЙНХЭН Ч ГЭЖ АРЧААГҮЙ
coverloj duulsan gedgiig oilgoj bgazde haha zohiogchtoin holbogdooch ntr. holbogdood yaahiin tanii duug coverloj duuljee tanid ymr sanagdaj bna gehiimuu hahaha
Хэн ч мэдэхгүй дууг нь харин энэ хүүхдүүд олонд таниулж өгсөнд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй ш дээ.... Үхсэн ацных нь эрх мэрх яриад бган ард түмэн олон хүн дууг дуулж л байдаг тэгж байж л олон хүнд хүрнэ ш лээ
ene 3 ene duug ashiglaad 1 ch tugrug oloogu shuu cham shig lalruud mongoloos z##l
olsishte 24sayin tetgeleg avaashas
end uursdiinh ni duu gej ogt bicheegui ted ch yriagui bna. busdiin duug coverlood duulah ni bdag l zuil bzde. zuger l olnii anhaarliin tuwd orod ireheer ingej bichij nter. openmic nter geed eventuud zunduu boldog tend busdin duug coverloj duuldagtai l adil zuil bitgii jujeed bai l daa
oorsdoo neg ug bichd duuld uzcheed inglde sta
Ygd hunii duu duraara awj cover hiiched dhiad tsatsna genuu ymr tsaitsan ym bee