Нийгмийн

Нягталъя: "Өвөрмонголд монгол бичгийн хичээл сүүлийн удаа орлоо" гэдэг худал, 2025 оноос хориглоно

"Өвөрмонголд монгол хэл, бичгийн хичээл сүүлийн удаа орлоо" гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татав. Энэхүү мэдээлэл хэр бодит вэ гэдгийг товчоор хүргэе.


Тодруулбал, БНХАУ-ын төрийн бодлогын нөлөөгөөр Өвөрмонгол хүүхдүүдэд монгол бичгийн хичээл орохыг хориглож, тэднийг шахаж байгаа юу гэвэл тийм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар БНХАУ 2025 оноос эхлэн монгол хэл, бичгийн хичээл орохыг албан ёсоор хориглох шийдвэр гаргасан. Харин энэ намраас долоо хоногт нэг удаа монгол хэл, бичгийн хичээл орохоор болсон юм байна.

Монгол хэл, бичгийн хичээл орохгүй байна гэдэг нь өвөрмонгол хүүхдүүд багаасаа хятад хэл сурч, түүгээр хүмүүжнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, их гүрний энэ бодлогын нөлөөгөөр Өвөрмонгол үндэстний хэл, бичгийн соёл устах аюулд орж буй гэсэн агуулга энд давхар сөхөгдөж буй. Хэл мөхөх аюулд орох нь соёл дагаад устах, үгүй болох аюулыг ч илэрхийлнэ.

БНХАУ энэхүү шийдвэрээ олон нийтэд зарлаж, албан байдлаар илэрхийлэхгүй байгаа нь мөн л тэдний барьж буй бодлого. Өөрөөр бол муухай санаа. Хэрэв тэд энэ санаагаа илчилчихвэл дэлхий нийт шүүмжлэлтэй хандах нь дамжиггүй тул ийн далавчин дороо дарсаар буй хэмээн учир мэдэх хүмүүс тайлбарласаар ирсэн билээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинмонгол
Зочинмонгол

Хэл устайчуул нь дэлхийд гаргаж тавиач хуяа нар монгол үндэстний эсрэг геноцид үйлдээд байгааг бид зүгээр хараад байж таарахгүй манай эрхэм гишүүд нь дуугараач

Уншигч
Уншигч

Ar mongold tooj surdag hyn baihgyi...ar mongolchuudad hyis temtryylj aluulahgyin tuld ovorlogch 49 hoshuu oorsdoo manj -hyatadad dagaar orson......
China ulsiin byreldehyynd bagtdag Tom jijig 200 prchim yndesten yastan ulsiin Alban yosnii helee surahgyi geed haachih um be

Зочин
Зочин

Ар монгол гэж юугаа хуцаад байгаан. Монгол улс гэж хэлж сур. Илжиг бэ

Холбоотой мэдээ

Back to top button