СПОРТ
Волейбол: Монгол Улсын эмэгтэй шигшээ баг клубуудын Азийн аваргыг зорилоо
Монгол Улсын үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчид клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Вьетнам улсыг зорилоо. Тус тэмцээнийг Вьетнамын Вин Фукд энэ сарын 25-наас тавдугаар сарын 02-ны өдрийн хооронд зохион байгуулах юм. Энэ жилийн клубуудын Азийн аваргад нийт есөн орон оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
Тодруулбал, Тайланд-3, Иран-4, Казакстан-2 баг оролцох бол Монгол, БНХАУ, Япон, Хонгконг, Тайвань улсаас нэг нэг баг өрсөлдөх юм байна. Нийт 14 баг найм хоногийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулна.
Манай эмэгтэй шигшээ багийн хувьд шинэ залуу, нуруулаг тоглогчдоор багаа бүрдүүлсэн гэдгээрээ ихээхэн онцлог байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Клубуудын ААШТ гэх мертее шигшээ баг явдаг нь яааж байгаа юм бол
Манайдклүб аахгүй юм блгүй...
Амжилт хүсье????????????
manai shigshee bag gadnii neg klubiin bagiig barah uu.
Арай ч дээ. 1 вьетнам баг гуснаа
Shuud damjuulalt live ntr bxgvyu