Гадаад мэдээДЭЛХИЙ

Судан дахь дипломат ажилтнууд болон гадаадын иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Суданы нийслэл Хартум хотод ширүүн тулаан үргэлжилсээр. Улмаар зарим улс орон дипломат ажилтнууд болон иргэдээ нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Тодруулбал, Их Британи болон АНУ ням гарагт дипломат ажилтнуудаа тус улсаас гаргасан байна. Франц, Герман, Итали зэрэг улсууд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа ажээ.

Ердийн арми болон хагас цэрэгжүүлсэн хүчний хоорон дахь эрх мэдлийн төлөөх тэмцэл улс даяар хүчирхийллийг газар авахад хүргээд байна.

АНУ-ын эрх баригчдын зүгээс гурван ширхэг "Chinook" нисдэг тэргээр 100 орчим хүнийг тээвэрлэсэн талаараа мэдээлэв.

Улмаар АНУ дахь элчин сайдын яам одоогоор хаагдсан бөгөөд албан ёсны мэдээллийн хуудсан дээрх жиргээндээ Засгийн газар АНУ-ын харьяа иргэдээ нүүлгэн шилжүүлэх нь эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаа талаараа дурдсан байв.

Харин Их Британийн Засгийн газар дипломат ажилтнууд болон тэдний гэр бүлийнхнийг агаараар гаргаж чадсанаа мэдээлсэн юм. Тус улсын Гадаад хэргийн сайд Жеймс Слеверли Суданд үлдсэн британи иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломж хязгаарлагдмал байгаа талаар дурджээ.

Харин бусад улсын тухайд,

  • Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ням гарагт Францын иргэд болон бусад хүмүүсийг тээвэрлэж явсан онгоц Жибутид ирснийг баталсан
  • Цөөн тооны Голландын иргэд Францын онгоцоор Хартумаас гарсан бөгөөд Нидерланд ням гарагийн орой илүү олон иргэдийг агаараар зөөнө гэх найдлагатай байна
  • Германы гурван онгоцны эхнийх нь 101 хүнтэй Суданаас Йордан руу явсан гэж Германы арми мэдэгдэв
  • Итали, Испанийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байгаа хэмээн Засгийн газраас нь мэдээллээ
  • Канадын ерөнхий сайд Жастин Трюдо Засгийн газар дипломат ажилтнуудаа нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдэв

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button