СПОРТ

Сурагчдын шатрын дэлхийн аваргад түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бяцхан шатарчид

Грекийн Родес хотод 55 гаруй орны 600 орчим шатарчин хүүхэд чуулж 2023 оны сурагчдын шатрын дэлхийн аваргаа тодрууллаа. Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнээс Монгол Улс 7 болон 11 насны ангилалд дэлхийн хоёр аваргатай болов.

Тодруулбал, 11 насны ангилалд эх орноо төлөөлөн оролцсон Б.Буянхишиг илт тасархай үзүүлэлтээр дэлхийн аваргын болзол хангасан бол долоон настай Ц.Гэрэлт-Оюу мөн л үнэмлэхүй амжилт үзүүлж нэг ч хожигдолгүйгээр түрүүллээ.

Мөн тэднийг энэхүү амжилтад хүрэхэд гол нөлөө үзүүлсэн Гижирийн Мөнхбаяр багш 25 насандаа дэлхийн аварга шавь төрүүлсэн хамгийн залуу дасгалжуулагч болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-24 12:08

Яасан хөөрхөн юм бэ, их ирээдүй байна даа, дэлхийг дэлдийлгэсэн мундаг тамирчид болоорой

Зочин
Зочин
2023-04-24 13:19
Reply to  Зочин

Гуравхан сая хүнтэй монголчууд бид хэдэн зуун сая, тэрбум хүнтэй улсын өмнүүр орж тив дэлхийд нэрээ дуудуулна гэдэг мөнч сайхан хэрэг шүү. Тийм хүмүүсийн маш сайн урамшуулж улам хөгжүүлэх хэрэгтэй дээ. Маш сайн байна. Эрүүл эхн байж нэрээ дуурсгаж яваарай.

Холбоотой мэдээ

Back to top button