Танд хэрэгтэй

АТМ гүйлгээний шимтгэл 100 төгрөг боллоо

Өнгөрөгч оны 8 сараас Голомт банк болон Худалдаа хөгжлийн банк хамтралаа эхлүүлж, АТМ шимтгэлээ харилцан бууруулсан. Тэгвэл энэхүү томоохон хамтралд мөн л системийн нөлөө бүхий банк болох Төрийн банк нэгдэж, гэрээ байгууллаа. 

Тус хамтын ажиллагааны хүрээнд гурван талын өөртөө үйлчлэх банкны төхөөрөмж /ATM, CDM, CRM/ дээр бэлнээр зарлага гаргах гүйлгээний шимтгэл 500₮ байсан нь 100₮  болж буурч байгаа юм.

Өөрөөр хэлбэл та тус гурван банкны алиных нь ч харилцагч байсан, Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1,000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахдаа 100₮-ийн л шимтгэл төлөх юм.

Арилжааны банкнуудын энэхүү хамтрал нь харилцагчдадаа илүү ойртох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ  сэтгэл ханамжтай хүргэх зорилготой билээ. Гүйлгээний шинэчлэлийн ажил тус гурван банкны үндсэн системд амжилттай хийгдэж дууссан бөгөөд өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтэрлээ.

Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкны хамтрал нь банк санхүүгийн
системд нэгэн шинэ хуудас нээж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг сайжруулахад нээлттэй байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа ажээ.

Харилцагч танд ATM-ын шимтгэлтэй холбоотой тодруулах зүйл гарвал:

  • Голомт банкны лавлах 1800-1646
  • Төрийн банкны лавлах 1800-1881
  • Худалдаа, хөгжлийн банкны лавлах 1900-1977 дугаарт холбогдоно уу.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монголын төрий оронд хувь зохиол та нарыг шийтгэнэ
Монголын төрий оронд хувь зохиол та нарыг шийтгэнэ
4 сар 24, 2023 11:28

Хаан банк �##�га картаа ха�##�гахаас

Зочин
Зочин
4 сар 24, 2023 13:30

ш�##� дэмий ш дээ угаасаа, ха�##�гаач

Зочин
Зочин
4 сар 24, 2023 13:31

ийм л байжыж ялгарана даа. ХААН банкны картуудаа хаяцгаа хаха

Зочин
Зочин
4 сар 24, 2023 15:01

Арай хэтэрхий шулдаг байсан 50 төг байхад ь ханг�##�ттайшдээ

иргэн
иргэн
4 сар 24, 2023 17:25

Өмнө нь хэд байсан юм бол. 100 төг шимтгэлээ бага болгосон гэж бга юм чинь 200 байсан юмуу.

Зочин
Зочин
4 сар 24, 2023 19:09

Umnu ni 500 bdag bsan biz de 100 ch geh shig 50tug awhad bolno shde

Банкир
Банкир
4 сар 25, 2023 08:55

ХАСБАНК, ХАСБАНК гүйлгээ хоорондоо шимтгэл 0₮. АТМ-ээс мөнгө авах гүйлгээ хийхэд шимтгэл 0₮
Шулаач банкнуудаас татг�##�зъя
Хасбанк-ийг сонгоцгооё. Амьдр�##�д - Ашид хамтдаа

Холбоотой мэдээ

Back to top button