УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Тогтохсүрэн: Цалин, тэтгэвэр нэмэх ажлын хэсгийг Д.Амарбаясгалан ахална

Хуваарь ёсоор өнөөдөр /2023.04.24 МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв.

Тэрбээр "Бүлгийн хуралдаанаар хоёр мэдээлэл сонсож, нэг хуулийн төсөл хэлэлцлээ. Тодруулбал, нэгдүгээрт, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны мэдээлэл, хоёрдугаарт, цалин хөлсний талаар Засгийн газраас төлөвлөж байгаа ажлын талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн мэдээллийг сонслоо. Гуравдугаарт, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ анхны хэлэлцүүлэгт өгсөн талаар мэдээлэл өглөө.

Хаврын тариалалт ямар байна, махны экспорт, ноолуурын бизнесийн үйл ажиллагаа, хүнсний хувьсгалын талаар аж ахуй нэгжүүдийг дэмжих талаар гэсэн мэдээллүүдийг сонслоо. Ноолуурын үнийг бууруулахгүй тогтвортой байлгах тал дээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай талаар ярилцлаа.

Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан цалин хөлс нэмэх шаардлагатай байна гэж иргэд шаардаж буй. Үүнтэй холбогдуулан уг асуудлыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар авч хэлэлцсэн. Төрийн албан хаагчдын цалин хөлс нэлээдгүй ялгавартай байгаа. Тиймээс энэ ялгаварлалыг багасгах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, инфляцын түвшин, үнийн өөрчлөлттэй холбогдуулан нэмэх, салбар хоорондын цалингийн зөрүүг арилгах зэрэг томоохон өөрчлөлтүүдийг хийх шаардлага байна гэж бүлгийн гишүүд үзсэн.

Тиймээс ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг судалгаа хийж, Засгийн газарт мэдүүлэх шаардлагатай гэж үзлээ. Цалин хөлсний асуудалтай хамт тэтгэврийн асуудал яригдана" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хурдтай ажиллах хэрэгтэй.судалж байна ярилцаж байна гээд цаг хугацаа алддаг асудлаа болих хэрэгтэй.цалин тэтгэврийн судалгах ерөнхийдөө ХНХЯ;сангийн яам зэрэг бусад холбогдох газруудад байгаа байлгүй дээ.

ЗалуухүүБат
ЗалуухүүБат

Тухайн үеийн импляцтай уялдуулж Тэтгэврийг нэмнэ гэсэн Хуулиа бүү март Хөгшчүүд ядарч байна Эм тарианий мөнгөнөөс хэтэрч хоолоо авах мөнгөгүй байна Өлөн хүн ууртай гэдэг болж байна шүү !!!!!

Зочин
Зочин

Цалин тэтгэврийг 30-аас доошгүй хувь нэмэх хэрэгтэй. Амарбаясгалан сайд хурдтай ажиллах хэрэгтэй шүү.

Зочин
Зочин

Өнгөрсөн өвөл буюу 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс төрийн жинхэнэ албан хаагчдын цалинг нэмэхдээ дарга нарынх нь цалин ихээр нэмээд доод гүйцэтгэх албан тушаадтны цалин маш багаар нэмсэн.

Зочин
Зочин

Амарбаясгалан сайдын анхааралд: 2023 оны 1 дүгээр сард цалин нэмэхдээ онцгой байдлын салбарын аврагч ахлагч нарын цалинг 20 мянган төгрөгөөр дарга болон офицеруудын цалинг 200 мянгаас 400 мянган төгрөгөөр нэмсэн. Тиймээс одоо цалинг нэмэхдээ онцгойгийн ахлагч нарын цадинг тусад нь авч үзэхийг хүсье. Аврах ажилгааг улаан гараараа гүйцэтгэдэг ахлагч нь конторт суудаг офицеруудаас бага цалин авах шударга бус байна.

Зочин
Зочин

Цалин тэтгэврийг нэмэхийн тулд бүх шатны төрийн байгууллагуудын илүү зардлыг танах хэрэгтэй. Тухайлбал цэрэг цагдаа онцгой байдлын байгууллагуудын бүх газар хэлтсийн дарга албаны машинаар гэртээ хүргүүлж гэрээсээ авахуулж мөн хүүхдээ цэцэрлэг сургуульд хүргүүлж эхнэр нь зах худалдааны төвөөр хэсэж байна. Иймд албаны машиныг ингэж хувийн ажилд хэрэглэхийг хатуу хориглох хэрэгтэй байнаа Амарбаясгалан сайдааа!!!!

Зочин
Зочин

яг үнэн шүү. Албаны машиныг хувьдаа хэрэглэхийг хориглох хэрэгтэй. Одоо энэ төрийн байгууллагуудын автомашин ашиглалтаар шүгэл үлээмээр байна шүү. Засгийн газраа.

Зочин
Зочин

Өө төрийн байгууллагын газар хэлтсийн дарга нар чинь бүгд албаны машин унадаг боссууд болчихсон юм байна лээ шдээ.

Зочин
Зочин

Нөхдүүд хэдэн жил судлах бол сонгуулийн урд өдөр 20 30 к нэмж доромжилноо ард түмнийг үл итгэх эмгэгтэй болгосон нь эд нөхдүүд

Зочин
Зочин

Yougiin sudaldag ym hurdan tsalin tetgbere nemeechde MAH

Зочин бухимдагч
Зочин бухимдагч

Яст мэлхийн хурдаар явж бна шүү.30 с 50/ хүртэл нэмэх хэрэгтэй.

Зочин
Зочин

Амьдрал мэдэхгүй Амарбаясгалан юу ч хийж чадахгүйшд. Эхлээд НД- ын багц хуулиа шинэчлээд тэтгэвэрийн зөрүүгээ арилгаад дараа нь нэмэх хэрэгтэй гэхдээ маш хурдан хөдлөх хэрэгтэй бна. Та нарыг хөдөлж ядсаар байтал юмны үнэ гэрлийн хурдаар дээшилж бна.

Холбоотой мэдээ

Back to top button