СПОРТ

Монгол Улсын шигшээ баг өнөөдөр БНХАУ-ын багтай эхний тоглолтоо хийнэ

Монгол Улсын үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчид клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Вьетнам улсыг зорисон билээ. Тус тэмцээнийг Вьетнамын Вин Фукд өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм. Энэ жилийн клубуудын Азийн аваргад нийт есөн орон оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн.

Тодруулбал, Тайланд-3, Иран-4, Казакстан-2 баг оролцох бол Монгол, БНХАУ, Япон, Хонгконг, Тайвань улсаас нэг нэг баг өрсөлдөх юм байна. Нийт 14 баг найм хоногийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулна.

Тэгвэл өнөөдөр манай улсын шигшээ баг болон БНХАУ-ын багийн тоглолтоор тус тэмцээн албан ёсоор эхлэх юм.

Тоглолтыг монголын цагаар 13 цагт https://www.youtube.com/@PPTVHD36 хуудсаар шууд дамжуулна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button